​Хятадуудад өв соёлоо алдсаар байх уу? 

Admin
Өчигдөр

Монголчууд эрийн гурван наадам, цагаан сар, дахин давтагдашгүй өв соёлоороо дэлхийд ондоошиж, тэр хэрээрээ жуулчдын анхаарлыг татдаг. Монголын цэлмэг тэнгэр, говийн эрс тэрс уур амьсгал, Монголын Швейцарь болсон Хөвсгөл далайг үзэхээр зуны цагт жуулчид зорин ирэхээс гадна эрс тэрс уур амьсгалтай өвлийг нь үзэхээр зорин ирэх жуулчдын тоо ч эрс нэмэгдсэн.

Тиймдээ ч Соёлын яамнаас өвлийн аялал жуулчлалыг татахаар чамгүй хичээж, 21 аймаг тус бүрт өвлийн спортыг түшиглэсэн урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах болов. Ховд аймагт “Мөнгөлөг шагшуурга”, Өмнөговь аймагт “Тэмээний баяр”, Хөвсгөл аймагт “Мөсний баяр” гэх мэтээр арга хэмжээнүүд зохион байгуулагдаж буй. Гэлээ гэхдээ энэ бүгд нэгдэж нийлээд ч бидний хүсээд, төлөвлөөд буй 400 сая жуулчин, сая ам.долларын ашгийг оруулж ирдэггүй. Гэтэл бидний хаяанд буй Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн голын Үзэмчин хошуунд өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Морин спортын супер лиг нээлтээ хийж, 17 сая жуулчин татаж чадсан байх юм.

Ердөө 200 гаруйхан морьтон оролцсон тус тэмцээнийг 17 сая жуулчин зорин очиж үзэж, 23.14 тэрбум юаний ашиг олчихож. Гэтэл монголчууд түмэн адуутай, адууны эх орон гэх атлаа жилдээ ганцхан хэл амтай улсын баяр наадмаар л морио уралдуулж, сумаа харваж, бөхөө талцан хэрэлдэж барилдуулаад л сая хүрэхгүй жуулчин татаж байгаа нь худлаа биш. Жилийн жилд өвлийн морин уралдааны тухай яриа гардаг ч хүүхэд унаж бэртэнэ, тэвчишгүй хүнд хөдөлмөр гэх мэтээр зорилго, зорилт агуулсан шүүмжлэл өрнөсөөр байдаг нь үнэн.

Гэтэл биднийг дотооддоо ийнхүү “Nonaadam” хэмээн талцаж хуваагдан зодолдож байх зуур өмнөд хөрш маань бидний өв соёлыг алхам алхмаар, алд алдаар өөртөө уусгаж, энэ мэтээр дэлхийн жуулчдын анхаарлыг татаж буй нь худлаа биш. Чингис хааны онгон Монголд биш Өвөрмонголд байдаг гэсэн зориудын сурталчилгаа олон жуулчдыг тийшээ татсан. Тэд дэлхийд хамгийн өндөр Чингис хааны хөшөө барьчихав. Морин хуур, уртын дуу маань тэдний өмч болох нь цаг хугацааны асуудал болсон. Монголын уран бүтээлчид гайгүй уран бүтээлээ мөнгөөр үнэлээд зараад дуусаж байна. Монголын бүх л оёдолчид амьдрахын эрхэнд урд хөршийн ӨМӨЗО-нд цалинтай ажиллаж байна. Энэ мэтээр олон ч өв соёл, уламжлал маань урд хөршийн нөлөө орсоор байгаад эмзэглэхгүй байх аргагүй.

Тиймээс цаашдаа энэ хэвээр байх уу, эсвэл... гэсэн асуулт зүй ёсоор урган гарч байна. Монголыг Монголоор нь үлдээх, даяаршиж буй нийгэмд дангааршиж үлдэх ганц шалтгаан болсон өв соёлоо өнөөгийн залууст, дэлхий дахинд харуулахын тулд бид заримдаа хүлцэн тэвчиж, хүлээн зөвшөөрч болмоор санагдана. Маргааш гэхэд л Төв талбайд морин уралдаанаа сэргээх, өв уламжлалаа хадгалж үлдэх залуус морьтойгоо жагсахаар бэлтгэж байна. Өвлийн спортыг үнэхээр л тултал дэмжих гэж байгаа бол уралдаанаа эргэж сэргээж, поло, бооцоот тэмцээн байдлаар зохион байгуулахад яагаад болохгүй гэж. 

Гэтэл нөгөөх л “Nonaadam” гэж үгүйсгэгчид, уламжлалаа улдан чангаагсад жагсаалыг зориуд үймүүлэхээр бэлтгэж буй гэх. Тэд гадны гар хөл болж, уламжлалаа үл тоож буй нь үнэн. Тэд Монголыг газрын хөрснөөс арчих чин хүсэлтэй урван тэрслэгчид гэчихвэл үнэнээс хол зөрөхгүй шүү. Гэтэл бидний морины өв соёлыг хүртэл Хятадууд булааж аваад, хэдэн зуун сая жуулчин уриад, хэдэн арван тэрбумаар нь олоод сууж байгааг хараад сууж хэрхэвч болохгүй юм. Бид өв соёлоо, үнэт зүйлээ, бахархах түүхээ, бардамнах бүхнээ Хятадуудад алдсаар суух уу.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
2
wow

EXIT NEWS
ЭТТ: Нүүрсний экспорт нэмэгдэж, Бортээгийн ордыг ЭЗ-ийн эргэлтэд оруул… Өчигдөр
АТГ: 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын м… Өчигдөр
Улаанбурхан өвчнөөр нас барсан хүний тоо 15 болжээ  Өчигдөр
ТАНИЛЦ: Ардчилсан намын дунд шатны аймаг, нийслэлийн дарга нар Өчигдөр
УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчилж байна Өчигдөр
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай анхдагч хуулийн төслийг… 2026/03/18
​Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламж  урьдчилсан гүйцэтгэлээр 4… 2026/03/18
ТАНИЛЦ: Шинэ цолтнууд... 2026/03/17
Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо 2026/03/17
УИХ-ын гишүүн хүний амь аварчээ... 2026/03/14
Эрдэнэс таван толгой 7 сая тонн нүүрс экспортоллоо... 2026/03/12
​Дахин сэргээж буй "ГАНГА" нуур  2026/03/12
Үе тэнгийн сурагчид нэгнээ зодож, бичлэг хийсэн асуудлаар цагдаагийн б… 2026/03/10
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ой… 2026/03/10
Р.Батболд: ИЗНН одоо дүрэмгүй байгаа... 2026/03/10
ИЗНН-ын гишүүд өнөөдөр Онц Их хурлаа хийж намын дарга Б.Батбаатарыг на… 2026/03/09
​Ломбардны эзэн өс хонзонгийн сэдлээр улсын байцаагч 6 хүүхэдтэй эмэгт… 2026/03/09
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн бари… 2026/03/09
​Гашуунсухайт болон Ханги боомтоор нийт 2 сая тонны босго давсан экспо… 2026/03/09
​Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр АН… 2026/02/27
Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн … 2026/02/27
Э.Батшугар: АН төрийн мэдээллийн Хур системээс мэдээлэл татаж Хувь хүн… 15 цагийн өмнө
Нийслэл энэ онд 600 тэрбумаас 1,2 их наяд төгрөгийн алдагдалтай ажилла… 19 цагийн өмнө
Улсын аварга Ч.Санжаадамба Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ 2026/02/17
​Валентины баяраар болсон зодоонд Б.Амарсайханы оролцоо байгаа эсэхийг… 2026/02/17