Баянгол дүүргийн үндэсний мөсний шагайн харвааны аваргууд өнөөдөр тодорно

Admin
2025/02/13

НИТХ, НЗДТГ болон Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран нийслэлийн зургаан дүүргийн иргэдийн дунд Үндэсний мөсний шагайн харваа өвлийн спорт наадгай, сургалт-тэмцээнийг нэгдсэн байдлаар зохион байгуулж буй.  Өнөөдөр Баянгол дүүргийн иргэд, тамирчдын дунд тус арга хэмжээ эхэллээ. Баянгол дүүрэг 34 хороотой. Үүнээс 20 хорооны 50 гаруй иргэн сургалт-тэмцээнд бүртгүүлж, мөсөн дээрх харвааны цэц мэргэнээ сорьж байна. Мөсөн шагайн харвааны сургалт-тэмцээнийг Баянгол дүүргийн хэмжээнд сүүлийн дөрвөн жил тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд 2025 оны Мөсөн шагайн мэргэжлийн харваачдын дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг хамтатган зохион байгуулж байгаа юм.

Энэ сарын 22-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхлэх Улаанбаатар цом шигшээ тэмцээнд Баянголчууд уухайлан оролцохоор ийнхүү бэлтгэл хангаж, дүүргийн аварга харваачдаа шалгаруулж байна.

Шигшээ тэмцээнд нэг баг хоёр хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд нийт зургаан дүүргийн сургалт харваа бүрээс шалгарсан таван багийн 60 харваач хоёр дэвжээнд хуваагдан харвана. Харваач тус бүр 20 сум, багаараа 40 сум тавина. Багийн дүнгээр хамгийн өндөр оноотой баг 1, 2, 3, 4, 5-р байрт шалгарна. Мөн хувийн оноогоор хамгийн өндөр оноотой харваачдыг 1, 2, 3, 4, 5-р байрт шалгаруулах гэнэ. Баянгол дүүргийн Мөсний харваан аваргуудын нэр өнөөдөр орой тодорно.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Улирлын томуугийн дархлаажуулалт өнөөдрөөс эхэллээ 20 цагийн өмнө
Би хүн засагладаггүй намын төлөө МАН-ын даргад нэр дэвшиж байна Өчигдөр
НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.СЭРГЭЛЭНБААТАР "ЦААСАН ДЭЭРХ" КОМПАНИАРАА ТЕНДЕРТ … Өчигдөр
Зөвхөн нөхөр, эсвэл найз залуугийнх нь хурууны хээгээр тайлагддаг ЛЕВЧ… 2025/09/09
Хохирогч Д.С-д хилийн хориг тавих гэнэ үү?   2025/09/09
Хөтөлийн "Цемент шохой" үйлдвэрийн захирал Д.Баттүвшинг ажлаас нь чөлө… 2025/09/09
Харүмафүжи Д.Бямбадорж 31 дэх түргэн тусламжийн тэргээ хандивлалаа 2025/09/09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Хятадын дарга Ши Жиньпинтэй хоёр талын … 2025/09/01
Хорт хавдрыг маш сайн устгадаг ХӨЛДӨӨХ ЭМЧИЛГЭЭ маш олон давуу талтай  2025/09/01
​АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙД 2025/09/01
​Асрамжийн газрын өнчин хүүхдүүдээр өөрийгөө дөвийлгөгч мэдрэмжгүй төл… 2025/09/01
​Хүүхдэд ээлгүй улсын тоогоор Монгол улс​ хаана бичигдэх болоо? 2025/09/01
9 сарын 16 дуустал тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно 2025/08/25
ЖИХҮҮН САЛХИ ЗУНЫГ БУЦААХГҮЙ… 2025/08/25
​УБ хотод аюултай үзэгдлийн хэмжээнд бороо орно  2025/08/19
"АЙРАГ" фестивалийг 16 дахь жилдээ зохион байгуулж байна 2025/08/05
Хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээгэ… 2025/08/05
Э.БАТШУГАР: ЦААСАН И-БАРИМТЫГ ХАЛЖ БҮРЭН ЦАХИМЖУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ 2025/08/05
Төв аймгийн Жаргалант сумын засаг дарга асан Д.Ганболд өөрийн ах дүү, … 2025/07/31
​Р.Эмүжин: Гоо үзэсгэлэн... 2025/07/31
Буддын гүн ухаан, шинжлэх ухаан хоёрыг харьцуулан судалсан Доктор, дэд… 2025/06/27
Приус авто машины хаягдал батерейг сэргээж, дахин боловсруулах төслийг… 2025/06/27
Нэн эртнээс өнөө үе хүртэлх Монголын дүрслэх урлагийн түүх судлалын то… 2025/06/27
мал нядлахдаа арьсыг нь ихээр гэмтээж байгаагаас болж арьс шир үнэгүйд… 2025/06/27
Монгол адууны туурайг Дэлхийд анх удаа гэмт нарийн судалж, шинжилж бай… 2025/06/27