Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-нд тэмдэглэдэг. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлчид, нийтлэлчдийн танин мэүүлж, соён гэгээрүүлэх, үгээ хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, дэлхий даяар хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмуудыг түгээх, эрх чөлөөгөө бататгах зорилгоор дэлхий дахины сэтгүүлчид энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Нэгдсэн Үндэстний Байгууллагаас жил бүр энэ өдрийг тэмдэглэдэг. 2024 онд тохиож буй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 31 дэх удаагийн хэлэлцүүлэгийг ЮНЕСКО, Чили улсын Засгийн газар хамтран 5-р сарын 2-4-ний хооронд зохион байгуулж байна. Харин Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Төв талбайд акци зохион байгуулсан бол хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд өөр өөрийн үндсэн чиглэлийн хүрээнд зөвлөгөөн, хэлэлцүүлэгүүдийг зохион байгуулж байна