Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Лу.Гантөмөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын шинээр томилогдсон Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Монгол улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээний талаар мэдээлэл өгч энэ хүрээнд НҮБ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Харин НҮБ-ын зүгээс Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хүрээ болон ТХЗ-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх 12 хурдасгуурыг гарган хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд ажлыг улам эрчимжүүлэхэд анхаарч цаашид хамтран ажиллахад бэлэн байгааг НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап ван Хиердэн хэлжээ.