​Ц.Гарамжавыг хорьсон нь МАН-тай холбоотой юу? 

Admin
2024/05/29

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг 48 цагийн хугацаатай саатуулаад байгаа. Түүнийг Хөгжлийн банкнаас авсан зээлийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй гэж үзэж ийнхүү таслан сэргийлэх арга хэмжээ авсан бололтой. "Монполимет" групп "Монцемент" цогц үйлдвэрийн төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас 2014, 2015 онд нийт 65.0 сая ам.долларын зээл авчээ.

Тэгвэл энэ үйл явдалтай холбоотойгоор олон нийт болон сэтгүүлчид, бизнесийнхэн Ц.Гарамжав зээлээ төлөөд дуусчихсан, зориулалтын дагуу бүтээн байгуулалт бүхий үйлдвэр барьсан байхад төрийн хүчээр хувийн бизнесрүү халдаж байна гэж сошиэл орчинд эсэргүүцлээ илэрхийлж байна. 

Жишээ нь: 

1. МУСГЗ, Сэтгүүлч  Б.Ганчимэг фэйсбүүк хуудастаа:  Цементийн үйлдвэрийн төслийг бүхэлд нь Хөгжлийн банкны зээлээр хийх ямар ч боломжгүй шүү дээ. Энэ том төслийн хориод хувь дээр л зээл авсан байдаг юм. Энэ нь 126.6 тэрбум төгрөгийн зээл.

Үйлдвэрлэгчдэдээ ээлгүй , үнэхээр хатуу зээл.
Гэсэн ч эднийх 260.2 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хийж бүрэн хаасан юм. Энэ хооронд их ч юм болсон. 2014 онд Ц.Гарамжав нь албан тушаалтан байгаагүй.
Нэр дэвшинэ гэж тооцоод гүтгэж гүжирдэх юмаа явуулсан юм байх даа.
Одоо ийм бохир юмаа зогсоох хэрэгтэй" гэж нийтэлжээ. 

2. Сэтгүүлч Б.Пүрэв /Purev Bataa/: 

Үйл явдлын дараалал:
Нэг: 2024.05.01-нд Засгийн газар цементийн импортын татварыг эрс бууруулав. (Ингэснээр Хятад цемент ихээр орж ирнэ. Гарамжав гуайн үйлдвэрт хортой. Уг нь Үндэсний 4 том үйлдвэр дотоодын хэрэглээг 200% хангах чадалтай юм)
Хоёр: 2024.05.20-нд Үнэн ба Зөв намын Отгонбаатар тэргүүтэй нөхдүүд хэвлэлийн хурал зарлаж, дайрав. (Отгонбаатар гэгч нөхөр эрх баригчдын захиалгаар жагсаж, тэмцдэг шиг санагддаг)
Гурав: 2024.05.21-нд Гарамжав гуай лайв хийв. (Тэрээр ярихдаа Хөгжлийн банкны зээлээ төлж дуусгасан, улс төрд орохгүй. Гэтэл над руу гэнэт дайрч байгаа нь 10-р Богдтой холбоотой гэж бодож байна гэв)
Дөрөв: 2024.05.29-нд АТГ ажиллагаа явуулж, Гарамжав гуайг баривчлав. (Барьж хорих хүн төрийн ордноор дүүрэн байхад)
Дүгнэлт: Энэ бүхэн Гарамжав гуайн ач, 10-р Богдтой холбоотой гаднаас шидсэн чулуу гэж харж байна. Гаднаас гэдэг нь Хятадаас гэсэн үг. Урд хөрш Далай лам Монголд айлчлахад хилээ хааж байсан удаатай. Одоо 10-р Богдын ар гэрээр оролдож байж мэдэх юм. Үндэс рүү нь чиглэсэн ажил. Нэр төргүй, мөнгө хөрөнгөгүй болгох. Нэг ёсондоо тамирыг нь барах. Эрх баригчид урд айлын "хүсэлтийг" биелүүлсэн болж харагдахгүй бол сонгуулийн өмнө хил, гаалиа хаагаад баларсан юм болно. Урд айл хилээ хаах, хойд айл крантаа хаах төдийд Засаг огцордог орон доо манайх. Тэгэхээр юу гэж бодож байна вэ гэхээр сонгууль нь хурдан дуусаасай л гэж бодож байна. 
Энэ бол миний л бодол" хэмээн өөрийн хуудастаа оруулжээ. 

3. Мөн Ц.Гарамжавын охин Н.Мөнхнасан: Миний ээж энэ улсад өргүй гэсэн утга бүхий жиргээг өөрийн албан ёсны цахим хуудастаа байршуулсан байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир: "Булганы сэргэлт" мөрийн хөтө… 3 цагийн өмнө
НҮБ: Тогтвортой хөгжлийн зорилтыг эрчимжүүлэх 12 хурдасгуур гарган ажи… 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: ​Хүүхэд багачуудын заавал унших 88 ном  4 цагийн өмнө
​9 давхар, 180 ортой ХҮРЭЭ амаржих газрын шинэ байр ашиглалтад орлоо  5 цагийн өмнө
"Ухаалаг Баянгол" болох 2025 оны зорилтод удирдах ажилтнууд нь манлайл… 2025/01/31
ЯПОН УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН НАРҮХИТО, ЭРХЭМ ДЭЭД ХАТАН МАСАКО НА… 2025/01/31
Б.Баярцэцэг Би хүний сэтгэлд солонго таттал дуулж чадсан 2025/01/31
"Squid Game" киноны III бүлэг 6 сарын 27-нд гарна 2025/01/31
Менингококкт халдварыг яаж таних вэ? 2025/01/30
“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эх… 2025/01/29
Кола ууснаар яс сийрэгжиж, хэврэг болдог 2025/01/29
Хааж боох тусам "хориотой" уралдаан ихэсч, улам олон хүүхэд хяналтгүй … 2025/01/27
П.Батчулуун эмчийн бие муудаж эмнэлэгт хүргэгджээ 2025/01/27
МИАТ ТӨХК “Зүрх мартахгүй” төслийн багийнхныг үнэ төлбөргүй тээвэрлэнэ 2025/01/27
Уранаас болж мал хордсон гэдэг нэг ч тохиолдолд бүртгэгдээгүй!​ 2025/01/27
​БООМТУУДЫН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ … 2025/01/27
"COP17" бага хурлыг Монгол улс 2026 онд зохион байгуулна 2025/01/27
Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж энэ оны наймдугаар сард аши… 2025/01/27
Нийгмийн дайсан огт бишээ, нийт Монголынхоо өв соёлыг авч үлдэхээр тэд… 2025/01/26
Баянгол дүүрэгт “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулж, үйл ажил… 2025/01/25
​Хятадуудад өв соёлоо алдсаар байх уу?  2025/01/24
207 дугаар байрыг буулгах ажлын тендерт гурван аж ахуйн нэгж үнийн сан… 2025/01/24
Өмнөд Солонгосын 14-18 насныхан INSTAGRAM хуудсыг цагийн хязгаарлалтта… 2025/01/24
​Өвөр Монгол дахь хүний ​​эрхийн нөхцөл байдал улам бүр дордож буй тал… 2025/01/24
Энэ баасан гарагт урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахыг х… 2025/01/22