​36 дахь удаагийн Үндэсний номын баяр 9 сарын 13-15-нд болно

Admin
2024/09/06

Энэ удаагийн баярт ОХУ, БНХАУ, БНСУ, БНПАУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид ирж оролцохоор болжээ.

Үндэсний номын баяр нь нийслэл хотын соёлын салшгүй хэсэг болон хөгжиж, номын баярыг зорин ирэх зочид, уншигчид улам олширсоор байна.  

Энэ удаагийн баярыг Монголын Улсын Ерөнхийлөгчийн 158 дугаар зарлигийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах гэж буйгаараа онцлогтой.

 Үүнтэй холбоотой сүүлийн 32 жилд Монгол Улсын Ерөнхийлөгч нарын номтой холбоотой үйл хэргийн товчоон тэмдэглэлийг “Номын ертөнц” сэтгүүлд нийтлэхээс гадна бүрэн эхээрээ ном зүй мэдээллийн  шинэ ном болон судлаачдад хүрэх юм.

Энэ удаагийн номын  баяраар зохион байгуулагчид эрэгтэй уншигчдад бэлэг барихаар “Эрчүүдэд санаа өгөх 50 ном” нэрлэж, зорин ирсэн эрчүүдийг баярлуулах, санамсаргүй яриа дэлгэн гэнэтийн бэлгүүд барих юм. “Номын ертөнц” сэтгүүлийн энэ удаагийн дугаарын хүндтэй зочноор Боловсролын сайд П.Наранбаяр уригдан, номын тухай, ном унших зөв соёлын тухай, яамнаас бодлогоор хийх ажлынхаа тухай хуваалцана. Тус сэтгүүлийг 5000 хувь хэвлэж, зөвхөн баяраар уншигчдад үнэгүй тараадаг.

 Зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” ТББ, гадаадын хэвлэн нийтлэгчдэд зориулан “Нөхөрлөлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр гадны хэвлэн нийтлэгчидтэй харилцаагаа тэлжээ. Өмнөх баяруудад урилгаар Тайланд, Унгар, Солонгос, Казахстан, Турк зэрэг улсын хэвлэлийн газар, утга зохиолын  агентлагууд оролцож, Монголын хэвлэн нийтлэгчидтэй уулзаж, монгол зохиолчид өөрсдийн бүтээлийг гадаадын хэвлэлийн газруудад санал болгох, номын эрх худалдан авах боломжийг бүрдүүлж өгсөн. Эргээд зохион байгуулагчдыг гадны номын үйл ажиллагаанд урьж, хамтын ажиллагааны түвшин, ном соёлын уур амьсгал ихээхэн өөрчлөгдөх төлөвтэй байна

 Номын баярыг 2005 оноос үзэгчдэд хүрч эхэлсэн “Номын ертөнц” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Б.Сувдын санаачилгаар анх 2007 онд ганц хэвлэн нийтлэгчтэй хамтран зохион байгуулж, ердөө 80 гаруй хүн үзэж байсан бол өнгөрсөн хаврын баярт 236 мянга гаруй уншигч зорин иржээ.

Баярын зохион байгуулагч хүүхэд залуустай уулзаж, илүү дотно нөхөрлөх боломж энэ үеэр нээгддэг. Өсвөр насны сурагчдаас бүрддэг “Номын ертөнц” клубт элсэхийг хүссэн 7-12 дугаар ангийн сурагчдад клубийн үүд хаалга энэ өдрүүдэд нээлттэй. Мөн тус клубээс жил бүр зохиодог “Амттай 50 ном” уралдааныг зохион байгуулж, бүтээлч тэмдэглэлээр үзэсгэлэн гаргадаг. Энэ онд зохиогдох уралдаандаа оролцогсдыг бүртгэж, уншлага удирдах календариа ЕБС-ийн номын санч, номын клуб, уншигч сурагчдад түгээн ажиллахаар болжээ.


 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир: "Булганы сэргэлт" мөрийн хөтө… 49 минутын өмнө
НҮБ: Тогтвортой хөгжлийн зорилтыг эрчимжүүлэх 12 хурдасгуур гарган ажи… 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: ​Хүүхэд багачуудын заавал унших 88 ном  2 цагийн өмнө
​9 давхар, 180 ортой ХҮРЭЭ амаржих газрын шинэ байр ашиглалтад орлоо  3 цагийн өмнө
"Ухаалаг Баянгол" болох 2025 оны зорилтод удирдах ажилтнууд нь манлайл… 2025/01/31
ЯПОН УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН НАРҮХИТО, ЭРХЭМ ДЭЭД ХАТАН МАСАКО НА… 2025/01/31
Б.Баярцэцэг Би хүний сэтгэлд солонго таттал дуулж чадсан 2025/01/31
"Squid Game" киноны III бүлэг 6 сарын 27-нд гарна 2025/01/31
Менингококкт халдварыг яаж таних вэ? 2025/01/30
“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эх… 2025/01/29
Кола ууснаар яс сийрэгжиж, хэврэг болдог 2025/01/29
Хааж боох тусам "хориотой" уралдаан ихэсч, улам олон хүүхэд хяналтгүй … 2025/01/27
П.Батчулуун эмчийн бие муудаж эмнэлэгт хүргэгджээ 2025/01/27
МИАТ ТӨХК “Зүрх мартахгүй” төслийн багийнхныг үнэ төлбөргүй тээвэрлэнэ 2025/01/27
Уранаас болж мал хордсон гэдэг нэг ч тохиолдолд бүртгэгдээгүй!​ 2025/01/27
​БООМТУУДЫН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ … 2025/01/27
"COP17" бага хурлыг Монгол улс 2026 онд зохион байгуулна 2025/01/27
Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж энэ оны наймдугаар сард аши… 2025/01/27
Нийгмийн дайсан огт бишээ, нийт Монголынхоо өв соёлыг авч үлдэхээр тэд… 2025/01/26
Баянгол дүүрэгт “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулж, үйл ажил… 2025/01/25
​Хятадуудад өв соёлоо алдсаар байх уу?  2025/01/24
207 дугаар байрыг буулгах ажлын тендерт гурван аж ахуйн нэгж үнийн сан… 2025/01/24
Өмнөд Солонгосын 14-18 насныхан INSTAGRAM хуудсыг цагийн хязгаарлалтта… 2025/01/24
​Өвөр Монгол дахь хүний ​​эрхийн нөхцөл байдал улам бүр дордож буй тал… 2025/01/24
Энэ баасан гарагт урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахыг х… 2025/01/22