Ц.Магалжав: Улсын цолтой залуу бөхчүүдийн эрэмбийг шинэчилж, бөхчүүдийн боловсролд анхаарна

Admin
2024/09/09

Үндэсний бөхийн шинэ улирал эхэлж байгаатай холбогдуулан МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав дараах зүйлсийг онцоллоо: 

  1. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын бүтэн бүрэлдэхүүн, удирдлагуудын үл ойлголцлоос болоод өнгөрсөн хугацаанд допингийн явцын шинжилгээ авах боломж бүрдээгүй.
  2. Өнгөрсөн улирлын 118 өдөрт нь барилдаан зохион байгуулж, давхардсан тоогоор 11 мянга гаруй бөхийг барилдуулж, бай шагналд нь 1,682,000,000 төгрөгийг төвлөрүүлж, татвар хураамжийг нь төлжээ.
  3. Бөхчүүдийн боловсролын асуудалд анхаарч тэдний боловсролд дэмжлэг болох үүднээс баригдаж буй өргөтгөлийн барилгад сургалтын кабинетыг 11-р сард тохижуулж дуусгана.
  4. Тамирчдын эрүүл мэндэд анхаарах ажлын хүрээнд нөхөн сэргээх болон бусад эмчилгээний кабинетыг мөн энэ оны 11-р сард тохижуулсэн байна.
  5. Холбооны маргаан, цар тахал, их засвар тохижилтын ажлаас шалтгаалан тасраад байсан Ахмад бөхчүүдэд олгодог “Цолны хишиг”-ийн журамд өөрчлөлт оруулан 2025 оны 1-р сараас тогтмол олгоно. Нэмж улсын цол хараахан аваагүй ч аймгийн наадмуудад олон түрүүлсэн аймгийн цолтой ахмад бөхчүүд, үр бүтээлтэй ажиллаж байсан ахмад жаяг дэгийн багийн гишүүдэд урамшуулал олгохыг шинээр бий болгож хэрэгжүүлнэ.
  6. Бөхчүүдийн ёс зүйн асуудалд онцгой анхаарах, олон нийтийн зүгээс бөх хүнийг бусдаас илүү ёс зүйтэй байхыг сануулж анхааруулж байдагт дүгнэлт хийн, зохисгүй үйлдэл гаргасан бөхөд ногдуулах хариуцлагыг чангатгана.
  7. Допингийн эсрэг байгууллагын бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагаа хууль журмын дагуу явагдаж эхлэхтэй холбогдуулан явцын шинжилгээг улирал бүрт авахуулах ажиллагааг хэрэгжүүлнэ.
  8. Допингийн явцын шинжилгээг тогтмол авахтай холбогдуулан шударга өрсөлдөөнөөр шалгарсан шилдэг бөхчүүдийг улс, аймаг, сумын цолтон бүрээр гаргаж, тэдний саналаар бизнесийн болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж, бөхийг дэмжих, ивээн тэтгэх шинэ хэлбэрийг бий болгоно.
  9. Удирдах зөвлөлийн хурал, Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөл болон Барилдааны дүрмийн зөвлөлүүд, хараат бус комиссоос гарсан шийдвэр, тушаалуудыг олон нийтэд цаг алдалгүй тайлбарлан танилцуулж ажиллах чадварлаг ажилтан, баг бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж ажиллана,
  10. Ид барилдаж буй бөхчүүдийн зал танхимын барилдаанд оролцох оролцооны журмыг шинэ хэлбэрээр гаргаж, улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг цол дотор нь 33 нас хүртэл хувьсах байдлаар шинэчлэн тогтоох төслийн саналыг удирдах зөвлөлийн хуралд оруулна.
  11. Эрийн гурван наадам, түүний гол контент, үзвэрийнх нь 80 илүү хувь болох наадмын үндэсний бөхийн барилдааны зохион байгуулалтаас Төрийн оролцоо, хамаарал, албан тушаалтануудын нөлөөллийг багасгах үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана.
  12. Бөхийн өргөөний засварын ажлын гүйцэтгэлийг 80 хувьд хүргэх буюу тохижилтын ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Тохижилтын ажлыг хийснээр үзэгчдэд тав тухтай байдлыг бий болгоно.
  13. Орчин үед спортын холбоодын хөгжилд хамгийн гол нөлөөг үзүүлэх телевизийн дамжуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтыг 2024 онд хийж ажиллана.
  14. Монгол бөхийн өргөө ашиглалтанд орох жил буюу 1998 оны 03-р сард тухайн үеийн Засгийн газраас санхүүгийн дэмжлэг болгон олгосон төлбөрийг бид буцаан өгч Төрийн өмчийн хорооны маргаантай өмч, хөрөнгийн жагсаалтаас Монгол Бөхийн өргөөг гаргаж өмчлөлийн асуудлыг ирэх 2025 онд эцэслэн дуусгана.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
ЭТТ: Нүүрсний экспорт нэмэгдэж, Бортээгийн ордыг ЭЗ-ийн эргэлтэд оруул… Өчигдөр
АТГ: 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын м… Өчигдөр
Улаанбурхан өвчнөөр нас барсан хүний тоо 15 болжээ  Өчигдөр
ТАНИЛЦ: Ардчилсан намын дунд шатны аймаг, нийслэлийн дарга нар Өчигдөр
УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчилж байна Өчигдөр
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай анхдагч хуулийн төслийг… 2026/03/18
​Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламж  урьдчилсан гүйцэтгэлээр 4… 2026/03/18
ТАНИЛЦ: Шинэ цолтнууд... 2026/03/17
Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо 2026/03/17
УИХ-ын гишүүн хүний амь аварчээ... 2026/03/14
Эрдэнэс таван толгой 7 сая тонн нүүрс экспортоллоо... 2026/03/12
​Дахин сэргээж буй "ГАНГА" нуур  2026/03/12
Үе тэнгийн сурагчид нэгнээ зодож, бичлэг хийсэн асуудлаар цагдаагийн б… 2026/03/10
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ой… 2026/03/10
Р.Батболд: ИЗНН одоо дүрэмгүй байгаа... 2026/03/10
ИЗНН-ын гишүүд өнөөдөр Онц Их хурлаа хийж намын дарга Б.Батбаатарыг на… 2026/03/09
​Ломбардны эзэн өс хонзонгийн сэдлээр улсын байцаагч 6 хүүхэдтэй эмэгт… 2026/03/09
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн бари… 2026/03/09
​Гашуунсухайт болон Ханги боомтоор нийт 2 сая тонны босго давсан экспо… 2026/03/09
​Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр АН… 2026/02/27
Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн … 2026/02/27
Э.Батшугар: АН төрийн мэдээллийн Хур системээс мэдээлэл татаж Хувь хүн… 13 цагийн өмнө
Нийслэл энэ онд 600 тэрбумаас 1,2 их наяд төгрөгийн алдагдалтай ажилла… 17 цагийн өмнө
Улсын аварга Ч.Санжаадамба Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ 2026/02/17
​Валентины баяраар болсон зодоонд Б.Амарсайханы оролцоо байгаа эсэхийг… 2026/02/17