"Мэдрэг мазаахай" төслийнхөн 5000 хүүхдэд тусална

Admin
2024/09/11

Жил ирэх тусам хүнсний мэдрэгшилттэй байх магадлалтай хүүхдийн тоо өсч байгааг лабораторийн судалгаа харуулж байна. Харамсалтай нь хүнсний мэдрэгшил, үл зохицол нь хүүхдүүдийн дунд суурь өвчинд өртөмхий болох нэг чухал нөхцөл болдогийг эцэг эхчүүд тэр бүр мэдэхгүй явсаар хүндрүүлэх нь элбэг.

Тэгвэл “Мэдрэг Мазаахай” төсөл нь нийгмийн өмнө тулгамдаад байгаа энэхүү асуудлыг таниулах, зөв цэгцтэй мэдлэг, дадлаар хангах, цаашлаад цаг алдахгүй оношлох, эмчлэхэд зөв чиглүүлэг өгөх, эцэг эхчүүдийг зохистой дадлаар хангахаар зорьж буй юм. Хүний их эмч, шим тэжээл судлаач, “Та өөртөө хайртай юу?” номын зохиолч Б.Золзаяа өөрийн мэргэжлийн туршлага, тэр дундаа сүүлийн таван жилийн судалгаа, шинжилгээ дата дээрээ үндэслэн тус төслийг санаачлан боловсруулжээ.

Төслийн баг болох 20 гаруй эрдэмтэн, багш, эмч, хоол зүйч, нийгэмд нөлөөлөгчид нэгдэж өнөөдөр “Мэдрэг Мазаахай” төслийн нээлтийг Хан-Уул дүүргийн ИТХ-тай хамтран хийлээ. Төсөл эхний ээлжинд тус дүүргийн 5000 хүүхдийг хамруулахаар төлөвлөж байгаа аж.

Зөвхөн нэг удаа зөвлөгөө өгөөд өнгөрөх бус 14 хоногийн турш 20 багш мэргэжилтний үнэ цэнэтэй хичээл, зөвлөгөөгөөр цогц мэдлэг авах боломжийг бүрдүүлэн зохион байгуулж байна. Мэдрэг Мазаахай төслийн зорилго нь:

-Хүнсний үл зохицол, глютений мэдрэгшлийн талаар нийгэмд таниулах

-Эрт оношлох, урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжийг бүрдүүлэх

-Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх

-Хүнсний мэдрэгшилтэй хүүхдүүдийг таних тэмдэгжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх

-Төрөөс баримталж буй эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын бодлого, чиглэлийг дэмжин ажиллах

-Эмчилгээний хүртээмжтэй байдлыг хангах зэрэг юм. Танай гэрт Мэдрэг Мазаахай байгаа юм биш биз. Тийм бол дараах холбоосоор орж бүртгүүлээрэй. https://forms.gle/VQLcfCRnvoZJrvmt9 Хан-Уул дүүргээс эхэлж байгаа төсөл цаашлаад нийслэлийн бүх дүүргийг хамран аав, ээж асран хамгаалагчдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулахад хувь нэмрээ оруулна гэж төлөвлөж байна.



0
angry
2
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир: "Булганы сэргэлт" мөрийн хөтө… 48 минутын өмнө
НҮБ: Тогтвортой хөгжлийн зорилтыг эрчимжүүлэх 12 хурдасгуур гарган ажи… 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: ​Хүүхэд багачуудын заавал унших 88 ном  2 цагийн өмнө
​9 давхар, 180 ортой ХҮРЭЭ амаржих газрын шинэ байр ашиглалтад орлоо  3 цагийн өмнө
"Ухаалаг Баянгол" болох 2025 оны зорилтод удирдах ажилтнууд нь манлайл… 2025/01/31
ЯПОН УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН НАРҮХИТО, ЭРХЭМ ДЭЭД ХАТАН МАСАКО НА… 2025/01/31
Б.Баярцэцэг Би хүний сэтгэлд солонго таттал дуулж чадсан 2025/01/31
"Squid Game" киноны III бүлэг 6 сарын 27-нд гарна 2025/01/31
Менингококкт халдварыг яаж таних вэ? 2025/01/30
“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эх… 2025/01/29
Кола ууснаар яс сийрэгжиж, хэврэг болдог 2025/01/29
Хааж боох тусам "хориотой" уралдаан ихэсч, улам олон хүүхэд хяналтгүй … 2025/01/27
П.Батчулуун эмчийн бие муудаж эмнэлэгт хүргэгджээ 2025/01/27
МИАТ ТӨХК “Зүрх мартахгүй” төслийн багийнхныг үнэ төлбөргүй тээвэрлэнэ 2025/01/27
Уранаас болж мал хордсон гэдэг нэг ч тохиолдолд бүртгэгдээгүй!​ 2025/01/27
​БООМТУУДЫН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ … 2025/01/27
"COP17" бага хурлыг Монгол улс 2026 онд зохион байгуулна 2025/01/27
Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж энэ оны наймдугаар сард аши… 2025/01/27
Нийгмийн дайсан огт бишээ, нийт Монголынхоо өв соёлыг авч үлдэхээр тэд… 2025/01/26
Баянгол дүүрэгт “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулж, үйл ажил… 2025/01/25
​Хятадуудад өв соёлоо алдсаар байх уу?  2025/01/24
207 дугаар байрыг буулгах ажлын тендерт гурван аж ахуйн нэгж үнийн сан… 2025/01/24
Өмнөд Солонгосын 14-18 насныхан INSTAGRAM хуудсыг цагийн хязгаарлалтта… 2025/01/24
​Өвөр Монгол дахь хүний ​​эрхийн нөхцөл байдал улам бүр дордож буй тал… 2025/01/24
Энэ баасан гарагт урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахыг х… 2025/01/22