Маргааш өдөр Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр их бороо орно

Admin
2024/09/11

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд: 9 сарын 12-13-нд говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр үргэлжилсэн усархаг бороо орж, сэрүүсэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 

2024 оны 09-р сарын 11-ний 20 цагаас 09-р сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. 

Салхи: Нутгийн баруун хагаст өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +4...+9 градус, өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +10…+15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.

13-нд нутгийн зүүн хагаст, 15-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Өдөртөө +16...+18 градус дулаан байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир: "Булганы сэргэлт" мөрийн хөтө… 3 цагийн өмнө
НҮБ: Тогтвортой хөгжлийн зорилтыг эрчимжүүлэх 12 хурдасгуур гарган ажи… 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: ​Хүүхэд багачуудын заавал унших 88 ном  5 цагийн өмнө
​9 давхар, 180 ортой ХҮРЭЭ амаржих газрын шинэ байр ашиглалтад орлоо  5 цагийн өмнө
"Ухаалаг Баянгол" болох 2025 оны зорилтод удирдах ажилтнууд нь манлайл… 2025/01/31
ЯПОН УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН НАРҮХИТО, ЭРХЭМ ДЭЭД ХАТАН МАСАКО НА… 2025/01/31
Б.Баярцэцэг Би хүний сэтгэлд солонго таттал дуулж чадсан 2025/01/31
"Squid Game" киноны III бүлэг 6 сарын 27-нд гарна 2025/01/31
Менингококкт халдварыг яаж таних вэ? 2025/01/30
“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эх… 2025/01/29
Кола ууснаар яс сийрэгжиж, хэврэг болдог 2025/01/29
Хааж боох тусам "хориотой" уралдаан ихэсч, улам олон хүүхэд хяналтгүй … 2025/01/27
П.Батчулуун эмчийн бие муудаж эмнэлэгт хүргэгджээ 2025/01/27
МИАТ ТӨХК “Зүрх мартахгүй” төслийн багийнхныг үнэ төлбөргүй тээвэрлэнэ 2025/01/27
Уранаас болж мал хордсон гэдэг нэг ч тохиолдолд бүртгэгдээгүй!​ 2025/01/27
​БООМТУУДЫН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ … 2025/01/27
"COP17" бага хурлыг Монгол улс 2026 онд зохион байгуулна 2025/01/27
Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж энэ оны наймдугаар сард аши… 2025/01/27
Нийгмийн дайсан огт бишээ, нийт Монголынхоо өв соёлыг авч үлдэхээр тэд… 2025/01/26
Баянгол дүүрэгт “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулж, үйл ажил… 2025/01/25
​Хятадуудад өв соёлоо алдсаар байх уу?  2025/01/24
207 дугаар байрыг буулгах ажлын тендерт гурван аж ахуйн нэгж үнийн сан… 2025/01/24
Өмнөд Солонгосын 14-18 насныхан INSTAGRAM хуудсыг цагийн хязгаарлалтта… 2025/01/24
​Өвөр Монгол дахь хүний ​​эрхийн нөхцөл байдал улам бүр дордож буй тал… 2025/01/24
Энэ баасан гарагт урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахыг х… 2025/01/22