МЗЭ-ийн шагналт Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга "Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжиг шинэ найруулга, шинэ бүрэлдэхүүнтэйгээр 2024.10.04-с Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдохоор бэлтгэл ажил үргэлжилж байна. Тус жүжгийн тасалбарыг цахимаар борлуулж эхэлсэн байна.
ГИШГЭХ ГАЗАРГҮЙ ХӨЛ, ХАРАХ ШОРООГҮЙ НҮД БАЙГААД ЯАНА...
Бидний түүх хүмүн төрөлхтний түүх болж үргэлжилнэ. Үүний тулд би хүмүн болж төрснийхөө хөлгөн амьдрал, хайр, гуниг, баяр, аав, ижий, амраг хань, асрахуй бүгдээн золиослов. Бүгдийг алдав. Харин оронд нь гараан алдлах газар нутаг, толгойгоо тушаах төр улс, төрж үхсэний туульс мэт их түүхээ, эргэн тойрноон эрхшээх эзэнт гүрнээ олж авав...