ХДХВ/ДОХ-ын 16 тохиолдол дийлэнх нь Улаанбаатар хотоос бүртгэгдсэн байна. Анх манай улсад 1992 онд ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдэж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл халдварын бүртгэлтэй иргэний тоо 383 болсон байна.
Мөн 2024 он гарсаар бэлгийн замын халдварт өвчтэй 6093 тохиолдол бүртгэгдсэний 45,8 хувь нь тэмбүү, 33 хувь нь заг хүйтэн, 20,9 хувь нь трихомониаз эзэлж байна. Тэмбүүгийн өвчлөлөөр Улаанбаатар, бэлгийн замын өвчлөлөөр Говьсүмбэр, Дорнод, Өмнөговь, Баянхонгор аймгууд улсын дунджаас өндөр байна.