Реппер, хөгжмийн продюсер Пи Дидди удаа дараа бэлгийн хүчирхийлэл бүлэглэн болон ганцаарчилсан байдлаар үйлдсэн хэргээр энэ сарын 16-нд баривчигдсан. Энэ хэрэг Холливүүдийг тэр чигт нь сандаргаж эхэллээ. Учир нь алдартнууд энэ хэрэгт холбогдож эхнээсээ нэрс ил болсон, мөн сүүлийн нэг жилийн хугацаанд олон хохирогчид гарч ирж, гомдол мэдүүлж байгаа юм.
Тэрээр Diddy Freak Off партиг зохион байгуулж, ёс бус үйлдэл гарган, үүнийгээ бичлэгжүүлж байсан нь өдгөө дэлхий нийтийн хэвлэлүүдийн онцлох сэдэв болоод байна. Тус партид оролцсон ил болсон нэрс нь одоогоор:
- Steve Stoute
- Russell Simmons
- EVE
- Aaron Hall {VIP}
- Jay-Z
- Ashton Kutcher
- Beyonce
- Rick Ross
- Steve J
- Dr. Dre
- Usher
- Meek Mill (VIP)
- Drake
- David Beckham
- LeBron James
- The Game
- Justin Bieber {might be a victim}
- lil Rod
- Cuba Gooding JR
- J Lo
- Yung Miami
- Daphne Joy
- 2023 оны 11 дүгээр сард түүний хуучин найз бүсгүй Кэсси Диддид 10 жилийн турш хүчирхийлүүлсэн. Тэд 2018 онд салах гэсэн ч эсэргүүцэн хүчирхийлсэн гэж шүүхэд зарга үүсгэсэн. Харин үүний хариуд Дидди “Надаас мөнгө салгаж, шантаач хийх гэж нэр хүндэд минь халдах гэсэн хүмүүс олон байна” гэв. Шүүх эл хэргийг “харилцан тохиролцоо” гэж шийдсэн юм.
- Жой Дикерсон-Нил гэх эмэгтэй Сиракузийн их сургуулийн коллежийн оюутан байхдаа Шон Диддид хүчирхийлүүлсэн гомдол гаргажээ. Тус хэргийн хохирогчийн мэдүүлэгт “1991 онд Шон Диддигийн клипэнд тоглодог байхдаа би түүнтэй нэг удаа болзсон. Бид хамтдаа ууж, наргисан ба удалгүй мансуурч биеэ удирдах боломжгүй болсон. Дараа нь надад бэлгийн хүчирхийлэл үйлдэж, бичлэг хийж хадгалсан байсан. Энэ бичлэгийг миний эрэгтэй найз надад үзсэн гэж хэлсэн. Энэ үйл явдлаас хойш сэтгэцийн эрүүл мэнд минь муудаж, коллежоо төгсөж чадаагүй” гэв. Уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хохирогч мэдүүлэг өгсөн юм.
- Пи Диддид хүчирхийлүүлсэн гэх гурав дахь хохирогч 2023 оны арван нэгдүгээр сарын 23-нд гарч ирсэн бөгөөд 30 гаруй жилийн өмнө Нью-Йорк хотод Дидди болон дуучин, ая зохиогч Аарон Холл нар Жэйн Доу гэх эмэгтэй түүний найзыг ээлжлэн хүчиндсэн гэж гомдол мэдүүлжээ.
- 2023 оны а12 сарын 6-нд Жейн Доу гэх эмэгтэй 17 настай байхдаа Дидди, Bad Boy Entertainment-ийн ерөнхийлөгч асан Харв Пьер болон гуравдагч этгээдэд хэд хэдэн удаа бүлэглэн хүчирхийлүүлсэн талаар мэдээлсэн юм.
- 2024 оны хоёрдугаар сарын 26-нд дахин нэг хохирогч гарч ирсэн нь видео зураглаач асан Родни "Лил Род" Жонс “хамтран ажиллаж байх үед бэлгийн дарамт үзүүлж, мансууруулж, заналхийлсэн” гэж Нью-Йоркийн холбооны шүүхэд хандсан байна.
Ингээд түүнийг олон хохирогчтой томоохон бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутган, баривчилсан бөгөөд батлан даалтаар гаргахыг шүүх зөвшөөрөөгүй. Пи Дидди шүүх хурал болох хүртлээ хоригдох бөгөөд олон улсын хэвлэлд бичиж байгаагаар энэ хэрэг бол томоохон романтай зүйрлэж болохоор асуудал үүсгэнэ, одоо зөвхөн номын удиртгал хэсэг буюу нэгдүгээр хуудас л ил болж байна гэж бичиж байна.