2025 оны 3 дугаар сард дэлхийн спортын толгой байгууллага болох Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгчийг шинээр сонгоно. Энэ сонгуульд хэн ерөнхийлөгчөөр сонгогдох нь спортын салбарынханы хувьд маш чухал үйл явдал юм. Одоогоор тус албан тушаалд 7 хүн горилж байна.
- Иорданы ханхүү Фэйсал Аль Хуссейн. Тэрээр мото спортоор дамжуулан спортын салбарт орж иржээ.
- Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Лорд Себастьян Коу, түүний хувьд 800м болон 1500 м-ийн олимп, дэлхийн аварга болж байсан шилдэг тамирчин юм.
- Зимбабын тамирчин, улсын үндэсний баялаг гэгддэг "Алтан охин" хэмээн хүндлэгдсэн Кирсти Ковентри
- Шведийн элит гэр бүлээс гаралтай, Олон улсын цанын холбооны ерөнхийлөгч Йохан Элиаш
- Олон улсын дугуйн холбооны ерөнхийлөгч Дэвид Лаппатиен
- ОУОХ-ны дэд ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч
- Олон улсын гимнастикийн холбооны ерөнхийлөгч, Японы бизнесмен Моринари Ватанабэ нар нэрээ дэвшүүлээд байна.