“Хүрээ” амаржих буюу Нийслэлийн хоёрдугаар төрөх эмнэлгийн 9 давхар, 180 ортой шинэ эмнэлгийг өнөөдөр ашиглалтад орууллаа. Тус амаржих газар 1959 онд анх ажиллаж эхэлснээсээ хойш 65 жилийн дараа ийнхүү өргөтгөлийн шинэ эмнэлэгтэй болж байна.
“Хүрээ” амаржих газарт нийт 512 мянган иргэнийг өлгийдөн авсан түүхтэй. Эмнэлгийн шинэ барилгын ажил 2022 оны аравдугаар сарын 7-нд эхэлж, ийнхүү өнөөдөр бүрэн ашиглалтад орж байна. Ингэснээр тус эмнэлгийн чанар, хүртээмж, үйлчилгээ хоёр дахин нэмэгдэж байгаа юм.
Шинэ эмнэлгийн үйл ажиллагаа эхэлснээр:
- Эрсдэлтэй жирэмсний хяналтыг цогцоор нь үзүүлэх,
- Олон улсын стандартад нийцсэн гэр бүлийн төрөх өрөө
- Вакум мэс заслын өрөөнд тусламж, үйлчилгээ үзүүлэх,
- Эмэгтэйчүүдийн хавдрын эрт илрүүлэгт иргэдийг хамруулах,
- Стандартын шаардлагад нийцсэн ариутгал, угаалга, лаборатори, дүрс оношилгооны тасгуудтай болж өргөжиж байна.