Жан гэж нэрлэгддэг солонгос амтлагч нь өдгөө дэлхий нийтийн хоолны соёл өргөн тархаад байгаа юм. Шар буурцаг ашиглан сүмс исгэж хийлэг энэ төрлийн амтлагч нь Солонгосын хоолны соёлын түүхийн нэг хэсэг учраас ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэж магадгүй байгаа талаар KOREA TIMES мэдээлсэн байна. Жан нь солонгос үндэстний олон хоолонд хэрэглэдэг уламжлалт амтлагч бөгөөд дотроо хэд хэдэн төрөл байдаг.
МЭӨ 57-МЭ 668 оны үеэс л солонгосчууд жан бэлтгэж, хоол хүнсэндээ хэрэглэдэг байан бол Чусон гүрний үе буюу 1391-1910 оны үед жанг өргөнөөр хэрэглэдэг болсон. Энэ үед хааны ордны агуулахуудад жанг тусгайлан хадгалж, ордны авхай нар хариуцдаг байжээ. Жан исгэдэг арга барил нь Солонгосын өвөрмөц соёлд тооцогддог.
2018 онд солонгос жанг үндэсний биет бус өвд бүртгэсэн бол энэ удаа ЮНЕСКО-ийн Соёлын өвд бүртгэх болж байна. Соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хороо Парагвайн Асунсион хотноо арванхоёрдугаар сарын 2-7-ны хооронд хуралдаж, эцсийн шийдвэрийг гаргах аж. Хэрвээ энэ шийдвэр эцэслэн баталгаажвал Өмнөд Солонгос улс ЮНЕСКО-ийн жагсаалтад 23 дахь удаагаа бичигдэх болно.