“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Д.Ариунболд, Говь-Алтайн Засаг дарга асан С.Гансэлэм нарыг шүүх хурал 12 сарын 04-нд товлогджээ  

Admin
2024/11/12

Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн 10 дугаар сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд, тус аймгийн Засаг дарга асан С.Гансэлэм нарт холбогдох хэргийг хэлэлцэхээр товлосон. Тодруулбал хоёр шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, Б.Баатарсайхан нарын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийн бүрдэл хангагдсан гэж үзэн яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, хурлыг нь 2024 оны аравдугаар сарын 25-ны 10.00 цагт хийхээр тов тогтоосон байдаг. Гэвч тухайн өдөр Д.Ариунболдын өмгөөлөгч Д.Батсүх Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны хурал давхацсан учраас хойшлуулах хүсэлт шүүхэд хүргүүлснээр, шүүгч А.Энхбаатар захирамж гаргаж, 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний 10.00 цагт шүүх хурлыг хийхээр болжээ. 

Д.Ариунболдын хувьд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдтэй холбоотой “Нүүрсний” гэх хэрэгт холбогдон өнгөрсөн 2023 онд цагдан хоригдож байсан нэгэн. Тэрбээр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар 2016 оны есдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд ажиллахдаа бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа БНХАУ-ын “Urat middle Banner Tianyimengyu logistic co.ltd”, “Inner Mongolia Rong He energy”, “Бө Юу Ан Ши Ди” компанид давуу байдал бий болгож 360 000 ам.долларын хахууль авсан хэмээн буруутгасан.

Зарим хэвлэлд мэдээлснээр "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн худалдан борлуулж буй коксжих нүүрсний тонн тутамд нэг ам.долларын хахууль авахаар тохиролцон дээрх аж ахуйн нэгжүүд 260-360 мянган тн нүүрс олгохоор гэрээ байгуулсан гэжээ. 

Өдгөө шүүхээр хэлэлцэхээр болоод буй 2017 онд нээсэн 1741000150174 дугаартай дээрх хэрэгт нь Говь-Алтай аймгийн Засаг дарга асан С.Гансэлэмийн албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгосон гэх үйлдлийг нэгтгэн шийдвэрлэхээр болоод байна. Тэрбээр Засаг дарга байхдаа Д.Ариунболдын үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжид нь Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудлын хуучин хөөрөх, буух зурвасын хамгаалалтын бүсэд 15 жилийн хугацаатай газар олгож, тухайн компани нь бөөний худалдааны төв барихаар болсон аж. Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр, ийнхүү Д.Ариунболдод давуу байдал олгосон нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон гэнэ.

Говь-Алтай аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа С.Гансэлэм нь эл хэргээс гадна 2016-2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн аудитын шалгалтаар 16 тэрбум төгрөгийн зөрчилтэй асуудал үүсгэж байсан юм. Тэрээр: 
-2016 онд 5.168.800.000 төгрөгийн,
-2017 онд 5.764.000.000 төгрөгийн,
-2018 онд 5.127.000.000 төгрөгийн зөрчил гаргасан байжээ.


Тухайлбал, 2017, 2018 онуудад ОНХС-ийн хөрөнгөөр баригдах нэгэн барилгын ажлын зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл, төсвийн тооцоолол, төсөвт нөлөөлөх байдлын үнэлгээ хийж, хэрхэн шийвдэрлэх тухай санал тусгагдаагүй ажлыг ИТХ-аар батлуулж нийтдээ зургаан тэрбум хоёр зуун жаран найман долоон зуун мянган төгрөгийн зөрчлийг гаргасан байдаг. Ямартаа ч албан тушаалаа урвуулан ашигласан авлига, албан тушаалын хэрэгт холбогдоод буй дээрх хоёр эрхмийн холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны 12 сарын 04-нд хэлэлцэгдэх нь. Шүүх ямар ч шийдвэр гаргахыг хүлээх л үлдэж байгаа юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир: "Булганы сэргэлт" мөрийн хөтө… 2 цагийн өмнө
НҮБ: Тогтвортой хөгжлийн зорилтыг эрчимжүүлэх 12 хурдасгуур гарган ажи… 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: ​Хүүхэд багачуудын заавал унших 88 ном  4 цагийн өмнө
​9 давхар, 180 ортой ХҮРЭЭ амаржих газрын шинэ байр ашиглалтад орлоо  4 цагийн өмнө
"Ухаалаг Баянгол" болох 2025 оны зорилтод удирдах ажилтнууд нь манлайл… 2025/01/31
ЯПОН УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН НАРҮХИТО, ЭРХЭМ ДЭЭД ХАТАН МАСАКО НА… 2025/01/31
Б.Баярцэцэг Би хүний сэтгэлд солонго таттал дуулж чадсан 2025/01/31
"Squid Game" киноны III бүлэг 6 сарын 27-нд гарна 2025/01/31
Менингококкт халдварыг яаж таних вэ? 2025/01/30
“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эх… 2025/01/29
Кола ууснаар яс сийрэгжиж, хэврэг болдог 2025/01/29
Хааж боох тусам "хориотой" уралдаан ихэсч, улам олон хүүхэд хяналтгүй … 2025/01/27
П.Батчулуун эмчийн бие муудаж эмнэлэгт хүргэгджээ 2025/01/27
МИАТ ТӨХК “Зүрх мартахгүй” төслийн багийнхныг үнэ төлбөргүй тээвэрлэнэ 2025/01/27
Уранаас болж мал хордсон гэдэг нэг ч тохиолдолд бүртгэгдээгүй!​ 2025/01/27
​БООМТУУДЫН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ … 2025/01/27
"COP17" бага хурлыг Монгол улс 2026 онд зохион байгуулна 2025/01/27
Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж энэ оны наймдугаар сард аши… 2025/01/27
Нийгмийн дайсан огт бишээ, нийт Монголынхоо өв соёлыг авч үлдэхээр тэд… 2025/01/26
Баянгол дүүрэгт “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулж, үйл ажил… 2025/01/25
​Хятадуудад өв соёлоо алдсаар байх уу?  2025/01/24
207 дугаар байрыг буулгах ажлын тендерт гурван аж ахуйн нэгж үнийн сан… 2025/01/24
Өмнөд Солонгосын 14-18 насныхан INSTAGRAM хуудсыг цагийн хязгаарлалтта… 2025/01/24
​Өвөр Монгол дахь хүний ​​эрхийн нөхцөл байдал улам бүр дордож буй тал… 2025/01/24
Энэ баасан гарагт урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахыг х… 2025/01/22