Э.Батшугар: Монголбанк үнийн өсөлт, ханшийн тогтвортой байдлыг хадгалж эдийн засгийн өсөлтийг дэмжих ёстой

Admin
2025/01/17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр  дэвшигчдийн асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар нэр дэвшигчдэд зөвлөгөө өгч,  дараах байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Монгол банкны мөнгөний бодлогын хороо бол  нийгэм, эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлж болох маш чухал институт юм. Тус хороо Монголбанкны бодлогын хүү өсгөх, бууруулах, арилжааны банкнуудын заавал байлгах ёстой төгрөг, валютын нөөцийг нэмэх, хасах гэх мэт олон бодлогын шийдвэрүүдийг гаргадаг. Эдгээр шийдвэрүүд хараат бус байх ёстой, Монгол банк хараат бус байснаар эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах боломжтой юм. Тиймээс хэд хэдэн асуух асуулт байна.

Нэгдүгээрт, Монгол банкны үндсэн зорилгыг хэрхэн харж байна вэ.

Хоёрдугаарт, та бүхний  өнөөдрийг хүртэл сурсан зүйлсээс харахад Монгол банк мөнгөний бодлогын ямар онолоор явж байна вэ. Мөнгөний бодлогын олон онол байдаг. Эдгээрээс та бүхний итгэл үнэмшил аль талдаа байдаг вэ?

2025.01.16-ны өдрийн  ЭЗБХ-ны хуралдаан дээр Р.Даваадорж нэр дэвшигчээс Монголбанкны бодлогын хүү гэж юу вэ, ямар сувгаар бодит эдийн засагт нөлөөлдөг вэ гэж асуухад мэдэхгүй байсан. Тухайн үед буруу хариулсан. Монгол банкны бодлогын хүү банк хоорондын зээлийн дундаж хүү гэж хариулсан. Тийм биш шүү, сайн судлаарай. Учир нь та бодлогын хүү дээр тодорхой хэмжээнд дуу хоолойгоо өргөх ёстой юм. Монгол банк, төв банкны онол цаашдаа ямар сувгаар, хэрхэн эдийн засагт нөлөөлдгийг судлаарай гэж хэлмээр байна

2025.01.16-ны өдөр Монголбанкны бодлогын хороо хуралдаад заавал байлгах ёстой төгрөг, валютын нөөцийг хоёр хувиар нэмсэн. Та бүхэн удахгүй томилогдох гэж байгаа учраас энэ шийдвэр нь бодит эдийн засагт яаж нөлөөлөх вэ гэдгийг асууя.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Раднаасэдийн Даваадорж: Монголбанкны бодлогын хүүг мэдэхгүй байсан гэж байна. Үүн дээр буруу хариулсан байж магадгүй. Монголбанк төгрөг, валютын нөөцөө хоёр хувиар нэмэгдүүлсэн гэж байна. Тэгэхээр мөнгөний хатуу бодлогыг баримталж  байна гэж ойлголоо.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Засгийн газар нь хөгжлийн мега төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх гээд төсвөө тэлдэг ч нөгөө талд Монголбанк чөдөрлөөд байж болохгүй. Монголбанк үнийн өсөлт болон валютын ханшийг тогтвортой байлгахын зэрэгцээ Монгол улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих балансыг нь барих чиглэлд ажиллах хэрэгтэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир: "Булганы сэргэлт" мөрийн хөтө… 45 минутын өмнө
НҮБ: Тогтвортой хөгжлийн зорилтыг эрчимжүүлэх 12 хурдасгуур гарган ажи… 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: ​Хүүхэд багачуудын заавал унших 88 ном  2 цагийн өмнө
​9 давхар, 180 ортой ХҮРЭЭ амаржих газрын шинэ байр ашиглалтад орлоо  2 цагийн өмнө
"Ухаалаг Баянгол" болох 2025 оны зорилтод удирдах ажилтнууд нь манлайл… 2025/01/31
ЯПОН УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН НАРҮХИТО, ЭРХЭМ ДЭЭД ХАТАН МАСАКО НА… 2025/01/31
Б.Баярцэцэг Би хүний сэтгэлд солонго таттал дуулж чадсан 2025/01/31
"Squid Game" киноны III бүлэг 6 сарын 27-нд гарна 2025/01/31
Менингококкт халдварыг яаж таних вэ? 2025/01/30
“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эх… 2025/01/29
Кола ууснаар яс сийрэгжиж, хэврэг болдог 2025/01/29
Хааж боох тусам "хориотой" уралдаан ихэсч, улам олон хүүхэд хяналтгүй … 2025/01/27
П.Батчулуун эмчийн бие муудаж эмнэлэгт хүргэгджээ 2025/01/27
МИАТ ТӨХК “Зүрх мартахгүй” төслийн багийнхныг үнэ төлбөргүй тээвэрлэнэ 2025/01/27
Уранаас болж мал хордсон гэдэг нэг ч тохиолдолд бүртгэгдээгүй!​ 2025/01/27
​БООМТУУДЫН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ … 2025/01/27
"COP17" бага хурлыг Монгол улс 2026 онд зохион байгуулна 2025/01/27
Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж энэ оны наймдугаар сард аши… 2025/01/27
Нийгмийн дайсан огт бишээ, нийт Монголынхоо өв соёлыг авч үлдэхээр тэд… 2025/01/26
Баянгол дүүрэгт “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулж, үйл ажил… 2025/01/25
​Хятадуудад өв соёлоо алдсаар байх уу?  2025/01/24
207 дугаар байрыг буулгах ажлын тендерт гурван аж ахуйн нэгж үнийн сан… 2025/01/24
Өмнөд Солонгосын 14-18 насныхан INSTAGRAM хуудсыг цагийн хязгаарлалтта… 2025/01/24
​Өвөр Монгол дахь хүний ​​эрхийн нөхцөл байдал улам бүр дордож буй тал… 2025/01/24
Энэ баасан гарагт урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахыг х… 2025/01/22