Шинэчлэлийн Засгийн газрын үеийн Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан О.Эрдэнэбулган, мөн тухайн үеийн Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Үүрийнтуяа нарыг Н.Алтанхуяг сайд өөрийн гараар томилж байсан түүхтэй. Тэгвэл тэд Францчуудаас "ураны" асуудалтай холбоотойгоор авлига авсан асуудлаар хууль, хяналтын байгууллагаас шалгалт явуулж байгаа аж.
Энэ хэрэг өмнө нь 2018 онд сөхөгдөж байсан ч чимээгүй болсон. Арева групптэй холбоотой эл авлигын мөнгөн дүнг 1.2 сая евро гэж тооцоолжээ. Цахим орчинд хүмүүс энэ талаар үзэл бодлоо илэрхийлэхдээ "О.Эрдэнэбулган ганцаараа ийм их хэмжээний авлига авах биш, Н.Алтанхуягийн танхимын авлигын асуудал ил болох нь" гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Ямартаа ч одоогоор О.Эрдэнэбулганыг мөрдөн байцааа ажил үргэлжилж байгаа юм байна.