Сэтгүүлч Р.Эмүжин: Мөнхсайхан, Энхнасан, Алтангэрэл нар эмчээ уучлуулж, энэ хуулиа зас даа!

Admin
2025/03/19

Эрүүл мэндийн салбар 30 жил элгээрээ мөлхлөө, эмч сувилагчдын цалин 30 жил өрнөөс өрний хооронд, өрц амраах төдий явж ирлээ. Гэсэн ч манай салбар салбарын уураг тархи болсон эмч нар хөгжингүй орноос дутахгүй гэж зүрх сэтгэлээ чилээн зүтгэлээ. Эрхтэн шилжүүлэн суулгахаас эхлээд хавдрын хүнд хагалгаануудыг эх орондоо хийдэг боллоо. Өөрсдийнхөө цалинг нэмүүлье гээд зүтгэхгүй хэрнээ л өрөөлийн амийг аврах бүх аргыг ажил мэргэжил талаасаа ч, даатгал санхүү боломж талаас нь ч төртэйгээ ойлголцох гэж олон оноор хичээж ирлээ. Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах тал дээр ч эмч нар маань л санаачилга гаргаж, салахгүй зууралдсаар хуультай болгоод амжсан. П.Батчулуун эмч энэ чиглэлд маш их юм хийсэн, бодлогыг нь чирсэн, хэрэгжилтийг нь тулж босгосон гавъяатай. Өрх толгойлсон эмэгтэй А-гийн гэр бүлийн гурван гишүүн талийгаачаас бөөр, элэг, шөрмөс шилжүүлэн суулгаж, гурван хүний амь аврахыг зөвшөөрсөн, харилцан хуулийн дагуу үйлдсэн гэрээ нь байдаг. А нь нийгмийн даатгалгүй байсан учраас оршуулгын зардлыг улсаас өгөөгүй, энэ тал дээр амьгүй донор болсон тохиолдолд хуулийн зохицуулалт байдаг тул Батчулуун эмч хуулийг төлөөлөн ар гэрийнхэнтэй зөвшилцөөд, харилцан зөвшөөрчээ. Гэвч нөгөө л манай төрийн дунд шатны ярвайсан албан хаагчдын хүнд суртал, хуулийн цоорхой, ойлгомжгүй байдлаас болж асуудал шийдэгдэхгүй явсаар, ар гэрийнхэн нь оршуулгын зардлыг гаргасан аж. Гэтэл гэрээ хийгээд хуулийн өмнөөс амлалт өгсөн хүн нь Батчулуун эмч байгаад байдаг. Ингээд гомдол гаргажээ. Элэг, бөөр, шөрмөсийг шилжүүлэн суулгахын тулд эргэн тойрных нь судас энэ тэр гээд дамжин тэжээгддэг, тэжээлийн уурхай болсон хэсгүүдийг бас хөнддөг гэдгээ эмч маань тайлбарласан боловч хоёр талдаа буруу ойлголцсонд Батчулуун эмч тухайн үедээ ар гэрийнхнээс нь залбиран байж уучлал гуйж байжээ. Тэгэхдээ "Би маш их ичиж байна, энэхүү ажлыг ахлан гэр бүлийнхнээс нь хуулийг төлөөлөн зөвшөөрөл авсан хүний хувьд уучлал гуйж байна" гэж тодорхой хэлжээ. Уучлал хүсч байна гээгүй, гуйж байна гэдэг үгийг хэд хэдэн удаа хэлсэн байх юм. Хүнээ амьгүй донор болгохыг зөвшөөрсөн тэр сайхан сэтгэлт гэр бүлийн ачаар өдгөө гурван хүн нартын дор элэг бүтэн яваа аж. За ийм л юм болжээ. Батчулуун эмч амьгүй донорын эд эрхтнийг өөртөө, төрөл төрөгсөддөө гуйгаагүй, нөгөө л өвчтөнөө гэж зүтгэдэг эмч хүний сэтгэлээр эхнээс нь дуустал явсан, одоо ч хариуцлагаа үүрэх гээд шүүх ажиллагаанд эмнэлгийн хяналттай оролцож, хоригдож байна. Батчулуун эмч өөрөө зүрхний мэс ажилбарт орсон тул эрүүл мэндийн хувьд хүнд, хяналтанд байдаг аж. Энэ асуудлыг буруу, зөв ойлгож мэдээлж, савж сэвснээс хойш амьгүй донор олдохоо байсан, донор хүлээсэн 500 орчим өвчтөн ээлж дараалан мөнх бусын орон зайд алдарсаар аж. За эндээс,

#1Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгахад тухайн эрхтний эргэн тойрны судас шөрмөс, холбогч эдүүдийг хамт авах шаардлагатай болдог гэдгийг хаа хаанаа зөв ойлголцмоор юм байна, хуульдаа ч тусгах ёстой ажээ. Ганцхан элгийг нь авах ёстой байтал судас шөрмөс хамт авчихжээ гэж туйлширч болохгүй нь.
#2Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах тал дээр Монголын анагаах ухааны салбарт гарсан ахиц дэвшил нуран унах талдаа оржээ. Энэ салбарт ажиллах зүрх зоригтой, сэтгэлтэй эмч одоо олдох уу гэсэн асуулт ч гарч байна.
#3Амьгүй донор болсон ч нийгмийн даатгалаа 36 сар төлөөгүй бол оршуулгын зардлыг төрөөс гаргадаггүй хуулийн заалттай юм байна. За уучлаарай эд эрхтнийг нь авчихаад ингэж хатуурхаж болохгүй ээ, ЭМ-ийн сайд Мөнхсайхан, ХЗДХ-ийн сайд Алтангэрэл, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Энхнасан нар энэ чиглэлийн хуулийн зүйл заалтаа өөрчлөх алхам хийх хэрэгтэй.
Батчулуун эмчийн хувьд, уучлалт гуйж толгой бөхийсөн нь хувь хүний болон эмчийн ёс зүй өндөр төвшинд төлөвшсөн, ажлаа, хуулиа сайн мэддэг, жинхэнэ эмч хүн юм гэсэн бодол төрлөө. Уучлал гуйж байхад уучилдаг байх сайхан даа. Шинэ тутам хууль хэрэгжих явцад эхний үед ойлгомжгүй байдал их үүсдэг, үүний золиос нь Батчулуун эмч болжээ, цаашдаа хуулиа хэрэглээд явах тусам энэ мэтийн ойлгомжгүй зүйлс цэгцэрнэ. Мөнхсайхан, Энхнасан, Алтангэрэл нар тэр хуулийн харилцан зохицох байдлаа эргэн нягталмаар байна, Батчулуун эмчийн өмнөөс уучлал хүссэн өргөдөл саналаа Төрийн тэргүүндээ нэн даруй өргөн барь даааа, хуулийн золиосонд эмч чинь, хуурмагийн золиосонд өвчтөнүүд чинь гацаад удлаа!


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
ЭТТ: Нүүрсний экспорт нэмэгдэж, Бортээгийн ордыг ЭЗ-ийн эргэлтэд оруул… Өчигдөр
АТГ: 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын м… Өчигдөр
Улаанбурхан өвчнөөр нас барсан хүний тоо 15 болжээ  Өчигдөр
ТАНИЛЦ: Ардчилсан намын дунд шатны аймаг, нийслэлийн дарга нар Өчигдөр
УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчилж байна Өчигдөр
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай анхдагч хуулийн төслийг… 2026/03/18
​Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламж  урьдчилсан гүйцэтгэлээр 4… 2026/03/18
ТАНИЛЦ: Шинэ цолтнууд... 2026/03/17
Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо 2026/03/17
УИХ-ын гишүүн хүний амь аварчээ... 2026/03/14
Эрдэнэс таван толгой 7 сая тонн нүүрс экспортоллоо... 2026/03/12
​Дахин сэргээж буй "ГАНГА" нуур  2026/03/12
Үе тэнгийн сурагчид нэгнээ зодож, бичлэг хийсэн асуудлаар цагдаагийн б… 2026/03/10
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ой… 2026/03/10
Р.Батболд: ИЗНН одоо дүрэмгүй байгаа... 2026/03/10
ИЗНН-ын гишүүд өнөөдөр Онц Их хурлаа хийж намын дарга Б.Батбаатарыг на… 2026/03/09
​Ломбардны эзэн өс хонзонгийн сэдлээр улсын байцаагч 6 хүүхэдтэй эмэгт… 2026/03/09
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн бари… 2026/03/09
​Гашуунсухайт болон Ханги боомтоор нийт 2 сая тонны босго давсан экспо… 2026/03/09
​Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр АН… 2026/02/27
Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн … 2026/02/27
Э.Батшугар: АН төрийн мэдээллийн Хур системээс мэдээлэл татаж Хувь хүн… 15 цагийн өмнө
Нийслэл энэ онд 600 тэрбумаас 1,2 их наяд төгрөгийн алдагдалтай ажилла… 19 цагийн өмнө
Улсын аварга Ч.Санжаадамба Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ 2026/02/17
​Валентины баяраар болсон зодоонд Б.Амарсайханы оролцоо байгаа эсэхийг… 2026/02/17