Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэрлэлтийн мэдэгдлийг “И-Монгол” системээр иргэнд хүргэнэ

Admin
2025/03/26

Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох асуудлыг Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаанд шийдвэрлэх, зөвшөөрөл олголтын шат дамжлагыг багасгах, хуульд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний актыг баталж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн байгууллагад Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.

Хүсэлт хүлээн авах, хавсаргасан баримт бичгийг магадлан шалгах, шийдвэр гаргахад төрийн мэдээлэл солилцооны “Хур” системыг ашиглах, зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг цахим төлбөрийн баримтын системээр шалгах, шийдвэрлэлтийн мэдэгдлийг “И-Монгол” цахим системээр дамжуулан иргэнд хүргэх, Төрийн үйлчилгээний "e-business.mn" системд нэгтгэх арга хэмжээг ирэх тавдугаар сарын 01-ний дотор багтаан хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, тус системд холбогдох байгууллагуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг “Санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ, “И-Монгол” УТҮГ-т даалгалаа.

Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлснээр 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар “license.mn”-ээр 76, “e-business.mn”-ээр 43, эрх бүхий байгууллага өөрийн системээр 116 тусгай зөвшөөрөл олгож, зөвшөөрлийн нэгдсэн санд 151746 нэгж зөвшөөрлийн мэдээлэл бүртгэгдсэн байна. Үлдсэн 73 тусгай зөвшөөрлийг хүн, хуулийн этгээд уламжлалт аргаар буюу цаасаар харилцах байдлаар олгосон хэвээр байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Автомашины 20.000 төгрөгийн торгуулиас иргэн 10–20 хувийн буюу 2,000–4… 2025/11/03
ЦЕГ-ын даргаар хошууч генерал Ж.Болдыг томиллоо 2025/10/28
Улсын арслан Б.Орxонбаяр: Монголд намайг таниxгүй xүн гэж үгүй... 2025/10/28
“ГОВЬ” ХК-ИЙН ХЭЛБЭРЭЭ ӨӨРЧИЛЖ ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИ БО… 2025/10/28
УИХ-ын гишүүний 12 сарын тэтгэмж хүчингүй болгохыг 100399 иргэн дэмжлэ… 2025/10/27
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа "Хүний эрхийн Үндэсний коммист" хандлаа 2025/10/27
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар тата… 2025/10/27
25 тэрбум төгрөгөөр 220 мянган тонн бензиний агуулах барина 2025/10/27
Д.Амарбаясгалан: Ерөнхий сайд Г.Занданшатарт хандаж хэлэхэд хоёулаа ха… 2025/10/16
АН-ЫН ГЕНСЕК Н.ГАНИБАЛ ӨӨРИЙГӨӨ ЭРСДЭЛД ОРУУЛАН БАЙЖ ТЭМЦЭГЧ Т.ХАЯНХЯР… 2025/10/03
Аравдугаар сард зохиогдох бөхийн барилдаан 2025/09/30
Гашуунсухайт боомтод иж бүрэн лаборатори ашиглалтад орлоо 2025/09/30
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД МОД ТАРИХ ГАЗРЫН БАЙРШИЛ, ТАНИЛЦУУЛГА 2025/09/26
МАН-ын даргаа бага хурлаараа сонгох уу? Их хурлаараа сонгох уу?  2025/09/26
Х.Булгантуяа: Улс төр, намын зодооноо төрийн ажилтай хутгах нь буруу 2025/09/25
​Д.Амарбаясгалан: Хулгай биш, зарчим ярьдаг учраас журмын нөхөд минь н… 2025/09/25
Хөвсгөлд алга болсон 2 настай хүүгийн цогцос өвсөн доороос олджээ 2025/09/25
​Мод тарихдаа байршлыг хэрхэн анхаарах вэ?  2025/09/25
​"Намрын ногоон өдрүүд-2025" нийслэлд 16 байршилд эхэллээ   2025/09/25
​Тархины хавдартай 4 настай хүүгийн бие тааруухан байна 2025/09/24
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав 2025/09/15
17 настай охин хүүхдийн хүчирхийллийг шууд илрүүлдэг хиймэл оюун ухаан… 2025/09/15
Нийслэлийн газар олголтын асуудлаар хяналтын сонсгол зохион байгуулна 2025/09/15
Солонгосын нисэх буудлуудын ажилчид ажил хаялт зарлалаа 2025/09/13
Улирлын томуугийн дархлаажуулалт өнөөдрөөс эхэллээ 2025/09/12