"Алтайн хүдэр" ХХК-иас 10.8 тэрбум төгрөг гаргуулахаар боллоо

Admin
2025/04/04

Алтайн хүдэр ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргалаа. 

“Алтайн хүдэр’’ ХХК нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт байрлах Таян нуурын төмрийн хүдрийн уурхайг 2007 оноос эхлэн ажиллуулж эхэлсэн. Тус компани уурхайгаас баяжмал олборлон тээвэрлэхдээ БНХАУ-ын Бургастайн боомт хүртэл туулдаг 168 км замыг, авто зам болгоно гэснээ зөрчсөнөөс үүдэж, байгаль орчинд хохирол учруулжээ.

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хяналтын шатны шүүх хуралдаанаар тус хэргийг шийдвэрлэхдээ дараах үндэслэлүүдийг дурджээ. Тодруулбал “Алтайн хүдэр” ХХК нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхэд чиглэсэн, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн үндсэн зорилготой нийцүүлэн, хүний үйлдлийн улмаас гэмтэж, доройтсон байгаль орчин, ургамал, амьтан, ус, газрын хэвлий, хөрс, экологийн орчин анх байсан тэрхүү төрхөөрөө эргэн төлжих боломжгүйг анхаарах шаардлагатай гэж үзэн дараах үндэслэлүүдийг тусгасан шийдвэрлэжээ.
Үүнд:
1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д байгаль орчинд учруулах хохирлын бүрдлийг, мөн зүйлийн 4-т хохирлын хэмжээг хэрхэн тодорхойлох аргачлалыг тогтоосон байх ба хариуцагч нь гэрээ, холбогдох бусад баримт бичигт заасан хугацаанд төмрийн хүдрийг хүнд даацын автомашинаар тээвэрлэн зөөх хатуу хучилттай авто замыг барих үүргээ биелүүлээгүйн улмаас байгаль орчинд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон.
2. Байгаль орчинд учруулсан хохирлыг хэмжээг тодорхойлохдоо эрх бүхий этгээдээс баталсан аргачлалын дагуу мэргэшсэн үнэлгээчний тогтоосон экологи-эдийн засгийн үнэлгээг 2-5 дахин нэмэгдүүлж байгаа нь гэм хорын эрх зүй дэх бодит хохирлыг арилгуулах ерөнхий хандлагаас ялгаатай гэж үзжээ.
3. Анхан шатны шүүх байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоохтой холбоотой Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Иймд эдгээр үндэслэлүүдийн дагуу “Алтайн хүдэр” ХХК байгаль орчинд учруулсан хохиролдоо нийт 10 тэрбум, 800 сая төгрөг нөхөн төлөхөөр болов


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
ЭТТ: Нүүрсний экспорт нэмэгдэж, Бортээгийн ордыг ЭЗ-ийн эргэлтэд оруул… Өчигдөр
АТГ: 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын м… Өчигдөр
Улаанбурхан өвчнөөр нас барсан хүний тоо 15 болжээ  Өчигдөр
ТАНИЛЦ: Ардчилсан намын дунд шатны аймаг, нийслэлийн дарга нар Өчигдөр
УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчилж байна Өчигдөр
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай анхдагч хуулийн төслийг… 2026/03/18
​Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламж  урьдчилсан гүйцэтгэлээр 4… 2026/03/18
ТАНИЛЦ: Шинэ цолтнууд... 2026/03/17
Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо 2026/03/17
УИХ-ын гишүүн хүний амь аварчээ... 2026/03/14
Эрдэнэс таван толгой 7 сая тонн нүүрс экспортоллоо... 2026/03/12
​Дахин сэргээж буй "ГАНГА" нуур  2026/03/12
Үе тэнгийн сурагчид нэгнээ зодож, бичлэг хийсэн асуудлаар цагдаагийн б… 2026/03/10
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ой… 2026/03/10
Р.Батболд: ИЗНН одоо дүрэмгүй байгаа... 2026/03/10
ИЗНН-ын гишүүд өнөөдөр Онц Их хурлаа хийж намын дарга Б.Батбаатарыг на… 2026/03/09
​Ломбардны эзэн өс хонзонгийн сэдлээр улсын байцаагч 6 хүүхэдтэй эмэгт… 2026/03/09
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн бари… 2026/03/09
​Гашуунсухайт болон Ханги боомтоор нийт 2 сая тонны босго давсан экспо… 2026/03/09
​Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр АН… 2026/02/27
Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн … 2026/02/27
Э.Батшугар: АН төрийн мэдээллийн Хур системээс мэдээлэл татаж Хувь хүн… 13 цагийн өмнө
Нийслэл энэ онд 600 тэрбумаас 1,2 их наяд төгрөгийн алдагдалтай ажилла… 18 цагийн өмнө
Улсын аварга Ч.Санжаадамба Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ 2026/02/17
​Валентины баяраар болсон зодоонд Б.Амарсайханы оролцоо байгаа эсэхийг… 2026/02/17