"Хүүхдийн тэтгэмжийг заавал төлүүлэх ёстой"

Admin
2024/04/09

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр (2024.04.08) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллаж, алба хаагчидтай уулзан, зарим үүрэг, чиглэлийг өглөө.

Энэхүү уулзалтын эхэнд хэлэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллаж буй алба хаагчид бол хүний эрхтэй холбогдсон эмзэг асуудалтай өдөр бүр нүүр тулж ажилладаг хүмүүс. Тиймээс өдөр тутмын үйл ажиллагаандаа хүний эрхийн мэдрэмжтэй байж,  хууль тогтоомж, дүрэм, журам, ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж ажиллах шаардлагатайг онцоллоо.

Уулзалтын үеэр дараах гурван үндсэн чиглэлд алба хаагчдыг цаашдаа илүү анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Үүнд,

"Нэгдүгээрт, иргэнийхээ зөрчигдсөн эрхийг хамгаалах нь төрийн үүрэг. Шүүхийн шийдвэр биелүүлэх шаардлагыг төрөөс тавьж байгаа бол юуны түрүүнд төрд өөрт нь хамаатуулж гаргасан, төрийн албан хаагч, хууль сахиулагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг бүрэн барагдуулах ёстой.

Хоёрдугаарт, Улсын Их Хурал, Засгийн газраас гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжих бодлого баримтлан ажиллаж байна. Тиймээс гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хохирлыг барагдуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатай бөгөөд бизнесийн эрх чөлөөг боомилж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хохироодог байж хэрхэвч таарахгүй гэдгийг анхаарч ажиллах нь зүйтэй.

Гуравдугаарт, Шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэмж авах учиртай 16 мянга 986 хүүхэд байна. Насанд хүрэгчдийн хариуцлагагүй үйлдлийн улмаас олон мянган хүүхдийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн асуудал хөндөгдөж байна. Хүүхдийн тэтгэмж төлүүлэх шүүхийн шийдвэр нэгэнт гарсан тохиолдолд үүнийг заавал төлүүлэх ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, албан хаагчид энэ асуудалд онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Хэдийгээр мөнгөн дүнгийн хувьд хүүхдийн тэтгэмжийн дүн тоо бага боловч яамны зүгээс “том” асуудал гэж үзэж байнга анхаарч, шахаж ажиллах болно" гэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Буддын гүн ухаан, шинжлэх ухаан хоёрыг харьцуулан судалсан Доктор, дэд… 2025/06/27
Приус авто машины хаягдал батерейг сэргээж, дахин боловсруулах төслийг… 2025/06/27
Нэн эртнээс өнөө үе хүртэлх Монголын дүрслэх урлагийн түүх судлалын то… 2025/06/27
мал нядлахдаа арьсыг нь ихээр гэмтээж байгаагаас болж арьс шир үнэгүйд… 2025/06/27
Монгол адууны туурайг Дэлхийд анх удаа гэмт нарийн судалж, шинжилж бай… 2025/06/27
Монгол эрдэмтэд борлонгийн ноолуурнаас хөнгөмсөг, торгомсог бүтээгдэхү… 2025/06/27
Дархад, Сэлэнгийн сав газарт буй цагаан загасыг цаашид Төрийн бодлогоо… 2025/06/27
​Гандантэгчинлэн хийдийг​ үзэх 7000 мянга төгрөгийн жуулчны тасалбар 2… 2025/06/24
БНСУ-ын тэргүүн хатагтай асан Ким Гон хигийн магистрийн зэргийг цуцалн… 2025/06/24
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР САНЖИЙН БАТ-ОЧИРЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨНИЙ НЭЭ… 2025/06/04
П.Батчулуун эмчийн хэргийг ҮДШ-ээс цагаатгаж шийдвэрлэлээ 2025/06/04
“Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нээлттэй өдөрлөг” арга хэмжэ… 2025/05/16
​Э.Батшугар: "ХАР ЖАГСААЛТ" гэх ойлголт байхгүй болно 2025/05/16
​Улаанбурхнаар өвчилж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь 10-14 насныхан бай… 2025/05/16
Монгол, Хятадын Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын … 2025/05/14
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Говийн бүсийг усаар хангах ажил НЭГДҮГЭЭРТ… 2025/05/12
​Суррон, мопедыг улсын дугаартай болгох зохицуулалт хэрэгжиж эхэллээ … 2025/05/12
​14 МЕГА төслийн 50 хувь нь Говийн бүсэд хэрэгжинэ  2025/05/12
Өмнөд Солонгосын шинэ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ энэ оны 6 сарын 3-нд сонгоно  2025/05/12
НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕТЭЙ АДИЛ ТҮВШИНД ХҮРЛЭЭ 15 цагийн өмнө
Баянгол дүүрэгт “Хашаа” арга хэмжээний хүрээнд хашаа хайс буулгаж, орц… Өчигдөр
Баянгол дүүрэгт 2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага "ОЮУНЫ УНДРАА… Өчигдөр
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХАВДРЫН ЦОГЦ ЭМЧИЛГЭЭГ НЭГ УРСГАЛАА… 2025/05/03
Худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуй… 2025/04/26
Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан … 2025/04/25