“Ээж ээ, амттай юм идмээр байна, аваад өг л дөө”. “Худалдагчаа энэ хэд вэ? Ээ үнэтэй юм байна шүү дээ. Дараа больё, алив гар” гэж ээж, хүү хоёр дэлгүүрийн хаалгаар гарч одов. Энэ бол бидний өдөр тутмын амьдралд тохиох л үйл явдал.
Өдөр өдрөөр хүнс, барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар тэр хэрээр дордсоор байна. Хүүхдүүддээ амттан авч өгөх нь битгий хэл өдрийнхөө хоолны мөнгийг олох гэж зүдэрч, хүнсний дэлгүүрээс хоногийнхоо хүнсийг зээлээр авч, өрийн дэвтэр зузаарсаар