2026 оноос БНСУ-ын тогтолцоонд орох өөрчлөлтүүд

Admin
2026/01/05

БНСУ-ын нийгмийн халамж, хөдөлмөр, санхүү, боловсролын салбарт төрөл бүрийн тогтолцооны өөрчлөлтүүд хэрэгжихээр төлөвлөгдөж байна.2026 онд хэрэгжихээр төлөвлөсөн 11 чухал бодлого тогтолцоо: 

1) 2026 оны 1-р сарын 1-нээс хөдөлмөрийн хамгийн бага хөлс цагт 10,030 вон байснаас 10,320 вон болж нэмэгдлээ. Мөн тэтгэвэрийн даатгалийн шимтгэлийн хувь 9%-иас 9.5%, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь 7%-иас 7.19% болж тус тус нэмэгдэхээр болжээ.

2) 2026 оны эхний хагасаас эхлэж байр түрээслэх үед түрээслүүлэгч нь гэрээ байгуулахаас өмнө түрээслэгчийн өрийн түүх, зээлийн байдал зэргийг шалгах боломжтой болно. Энэ нь түрээсийн залилангаас урьдчилан сэргийлэх зорилготой аж.

3) 2026 оны 1 сараас эхлэн (AI) хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг, бичлэг, суртачилгаа, контент зэрэг бүтээлийг хиймэл оюун ухаан ашигласан гэж тэмдэглэгээг заавал хийх ёстой болгов. Энэ нь худал болон хэрээс хэтэрсэн сурталчилгаа болон дипфейк контентын тархалтыг зогсоох зорилготой аж. Тэмдэглэгээ хийхийг зөрчвөл торгууль ногдуулна.

4) 2026 оны 9 сараас эхлэн архи пиво зэрэг согтууруулах төрлийн бүх ундааны савлагаан дээр эрүүл мэндэд мууг анхааруулсан зураг заавал оруулсан байх журам хэрэгжих юм байна. Энэ нь архидалтын аюулыг харааны аргаар ойлгуулах зорилготой ажээ.

5) 2026 оны хичээлийн шинэ жилээс эхлэн (3 сараас) сургуулийн орчинд гар утас хэрэглэхийг хориглоно.
Улсын хэмжээнд бүх бага, дунд, ахлах сургуулиудад гар утас хэрэглэхийг хуулиар хязгаарлана. Ингэснээр хичээлд төвлөрөлтийг сайжруулж, сурагчид хоорондын зөрчлийг бууруулах зорилготой.

6) 2026 оны 11 сараас эхлэж Японы татваргүй (duty-free) худалдааны тогтолцоонд өөрчлөлт орно. Худалдан авах үед татвар багтсан үнээр мөнгөө төлөөд, улсаас гарах үед буцаан авдаг системд шилжих аж.

7) 2026 оны эхний хагасаас эхлэн залуучуудын түрээсийн байрны төлбөрт дэмжлэг үзүүлэх тогтолцоог хэрэгжүүлнэ. Тодорхой заасан нөхцлийг хангасан тохиолдолд сард дээд тал нь 200,000 воныг олгож дэмжих ажээ. 2026 оны эхэн үеээс эхлэн долоо хоногт 4,5 ажлын өдөртэй болгох туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Долоо хоногт 36 цаг ажиллах тогтолцоог төрийн байгууллага болон зарим аж ахуйн нэгжүүдэд эхлэж хэрэгжүүлж, үе шаттайгаар өргөжүүлэхийг турших ажээ.

9) 2026 оны 6 сараас эхлэн 19–34 насны залуучуудад зориулсан “Залуучуудын ирээдүйн хадгаламж” гэх систем бий болгохоор төлөвлөж байна. Сард дээд тал нь 500,000 вон хадгалбал, улсаас тодорхой хэмжээний мөнгөн хадгаламжийн дэмжлэг үзүүлж 3 жилийн турш дээд тал нь 22 сая воны хадгаламжийн мөнгөтөй болох боломжийг бүрдүүлнэ.

10) 2026 оны 1 сараас эхлэн буцаан олголттой “Бүгдийн карт”ыг нэвтрүүлнэ. Нийтийн тээврээр зорчих зардал тодорхой заасан хэмжээнээс хэтэрвэл илүү гарсан мөнгийг буцаан олгох системийг бий болгох бөгөөд улс даяар хэрэгжүүлэхээр зорьж байна.

11) Мөн орон сууц, санхүү, боловсрол, хөдөлмөрийн салбарт тогтолцооны шинэчлэл хийх зэрэг өдөр тутмын амьдралтай холбоотой өөрчлөлтүүд бий болох аж. Нэн ялангуяа залуучууд болон жирийн иргэдэд чиглэсэн дэмжлэгийн бодлогыг өргөжүүлэх юм байна.

Мэдээллийг бэлтгэсэн Нармандах,

БНСУ-аас, 2026.01.04


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
ЭТТ: Нүүрсний экспорт нэмэгдэж, Бортээгийн ордыг ЭЗ-ийн эргэлтэд оруул… 2026/03/24
АТГ: 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын м… 2026/03/24
Улаанбурхан өвчнөөр нас барсан хүний тоо 15 болжээ  2026/03/24
ТАНИЛЦ: Ардчилсан намын дунд шатны аймаг, нийслэлийн дарга нар 2026/03/24
УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчилж байна 2026/03/24
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай анхдагч хуулийн төслийг… 2026/03/18
​Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламж  урьдчилсан гүйцэтгэлээр 4… 2026/03/18
ТАНИЛЦ: Шинэ цолтнууд... 2026/03/17
Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо 2026/03/17
УИХ-ын гишүүн хүний амь аварчээ... Өчигдөр
Эрдэнэс таван толгой 7 сая тонн нүүрс экспортоллоо... 2026/03/12
​Дахин сэргээж буй "ГАНГА" нуур  2026/03/12
Үе тэнгийн сурагчид нэгнээ зодож, бичлэг хийсэн асуудлаар цагдаагийн б… 2026/03/10
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ой… 2026/03/10
Р.Батболд: ИЗНН одоо дүрэмгүй байгаа... 2026/03/10
ИЗНН-ын гишүүд өнөөдөр Онц Их хурлаа хийж намын дарга Б.Батбаатарыг на… 2026/03/09
​Ломбардны эзэн өс хонзонгийн сэдлээр улсын байцаагч 6 хүүхэдтэй эмэгт… 2026/03/09
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн бари… 2026/03/09
​Гашуунсухайт болон Ханги боомтоор нийт 2 сая тонны босго давсан экспо… 2026/03/09
​Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр АН… 2026/02/27
Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн … 2026/02/27
Э.Батшугар: АН төрийн мэдээллийн Хур системээс мэдээлэл татаж Хувь хүн… 2026/02/25
Нийслэл энэ онд 600 тэрбумаас 1,2 их наяд төгрөгийн алдагдалтай ажилла… 2026/02/25
Улсын аварга Ч.Санжаадамба Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ 2026/02/17
​Валентины баяраар болсон зодоонд Б.Амарсайханы оролцоо байгаа эсэхийг… 2026/02/17