“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийг хөгжүүлэх ТЭЗҮ-г хүлээн авлаа

Admin
2024/04/09

"Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийг хөгжүүлэх ТЭЗҮ-г  “Олон улсын санхүүгийн корпорац” боловсруулж, өчигдөр (2024.04.05) хүлээлгэн өглөө.

Тус ТЭЗҮ-г хүлээн авснаар Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн, хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Зээлийн хэлэлцээр батлагдсанаар энэ онд  “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн холбогдох худалдан авах ажиллагааг зохион байгуулж, 2025 онд дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.  

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн эдийн засгийн гүйцэтгэл дэх санхүүгийн чадвар дээшилснээр дараах эерэг үр дүн гарна гэж тооцоолжээ:

  • Паркийн хүрээнд 5600 тогтвортой ажлын байр шинээр бий болно. Цаашдаа тус парк нь Аргалант-Эмээлт дагуул хотын эдийн засгийн тусгай бүсийн чиг үүрэгтэй хөгжинө.
  • Жижиг, дунд үйлдвэрийг сурталчлах, орон нутгийн бизнес болон үйлдвэрүүдийн хоорондын уялдаа холбоо бий болгоход дэмжлэг үзүүлнэ.
  • Эмээлт ЭАҮП-ийг хөгжүүлэх таатай орчин бүрдсэнээр арьс ширний чанар сайжирч, түүхий эдийн хаягдал багасна, арьс ширний экспортын хэмжээ өснө.
  • Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлж, Туул голын сав газрын бохирдсон хөрсийг нөхөн сэргээнэ.
  • Улаанбаатарын 2040 оны ерөнхий төлөвлөлттэй уялдуулан дахин төлөвлөж, оршин суугчид, аж ахуйн нэгжүүдэд ээлтэй, ногоон байгууламж бүхий, нийгмийн цогц үйлчилгээг бүрдүүлсэн тохилог орчин бий болно гэж НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС мэдээлэв

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир: "Булганы сэргэлт" мөрийн хөтө… 3 цагийн өмнө
НҮБ: Тогтвортой хөгжлийн зорилтыг эрчимжүүлэх 12 хурдасгуур гарган ажи… 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: ​Хүүхэд багачуудын заавал унших 88 ном  4 цагийн өмнө
​9 давхар, 180 ортой ХҮРЭЭ амаржих газрын шинэ байр ашиглалтад орлоо  5 цагийн өмнө
"Ухаалаг Баянгол" болох 2025 оны зорилтод удирдах ажилтнууд нь манлайл… 2025/01/31
ЯПОН УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН НАРҮХИТО, ЭРХЭМ ДЭЭД ХАТАН МАСАКО НА… 2025/01/31
Б.Баярцэцэг Би хүний сэтгэлд солонго таттал дуулж чадсан 2025/01/31
"Squid Game" киноны III бүлэг 6 сарын 27-нд гарна 2025/01/31
Менингококкт халдварыг яаж таних вэ? 2025/01/30
“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эх… 2025/01/29
Кола ууснаар яс сийрэгжиж, хэврэг болдог 2025/01/29
Хааж боох тусам "хориотой" уралдаан ихэсч, улам олон хүүхэд хяналтгүй … 2025/01/27
П.Батчулуун эмчийн бие муудаж эмнэлэгт хүргэгджээ 2025/01/27
МИАТ ТӨХК “Зүрх мартахгүй” төслийн багийнхныг үнэ төлбөргүй тээвэрлэнэ 2025/01/27
Уранаас болж мал хордсон гэдэг нэг ч тохиолдолд бүртгэгдээгүй!​ 2025/01/27
​БООМТУУДЫН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ … 2025/01/27
"COP17" бага хурлыг Монгол улс 2026 онд зохион байгуулна 2025/01/27
Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж энэ оны наймдугаар сард аши… 2025/01/27
Нийгмийн дайсан огт бишээ, нийт Монголынхоо өв соёлыг авч үлдэхээр тэд… 2025/01/26
Баянгол дүүрэгт “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулж, үйл ажил… 2025/01/25
​Хятадуудад өв соёлоо алдсаар байх уу?  2025/01/24
207 дугаар байрыг буулгах ажлын тендерт гурван аж ахуйн нэгж үнийн сан… 2025/01/24
Өмнөд Солонгосын 14-18 насныхан INSTAGRAM хуудсыг цагийн хязгаарлалтта… 2025/01/24
​Өвөр Монгол дахь хүний ​​эрхийн нөхцөл байдал улам бүр дордож буй тал… 2025/01/24
Энэ баасан гарагт урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахыг х… 2025/01/22