1984: Том ах бол О Брайн, тэр бол Ц.Төмөрхуяг...

Admin
2024/04/09

Театрын тайзыг сүмогийн дэвжээ адил үзэгчдийн суудлын голд зассан нь содон агаад дөрвөн талаас цоо ширтэх гярхай үзэгчдийн харц, бодох эргэцүүлэхийн уулзвар дунд “тоглоно” гэдэг жүжигчдийн хувьд ч сонин, шинэлэг бас амаргүй ч байж мэднэ. Энэ бол найруулагчийн шийдэл, үзэгчдийг бүтээлдээ автуулж, бодуулж, сэрдхийлгэж чадсан жүжигчдийн ур чадварын хэлхээс аж. Жорж Оруэлл "1984" роман 2021 онд монгол хэлнээ хөрвүүлэгдсэнээс хойш уншигчдын анхаарал татаж, хэлэлцүүлэг өрнөөд байх тэр үед “барьж авсан” юм. Үнэхээр унших ёстой, уншаад бодох учиртай, нэгэн хэвийн хэмнэл, ахуйд дасчихсан бол сэтгэлгээндээ салхи оруулахуйц бүтээл мөн байв.   Английн алдарт зохиолч Жорж Оруэлл амьдралынхаа сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн хувьд дор орсон хойноо 1948 онд бичиж дуусгасан зохиол. Нас барсных нь дараа хэвлэгдэж, дэлхий дахинаа шуугиан тарьсан сүүлчийн зохиол нь түүнийг дахин алдаршуулсан юм.    "Орфей" театрынхан, найруулагч Мягмарнарангийн Батболд “1984”-ийг жүжиг болгон энэ өдрүүдэд үзүүлж байна. Гол дүрийн шаналал, эмзэглэл бүхий өрнөл, эцэст нь сэтгэлгээний эрх чөлөөгөө алдаж буй гунигт явдлууд гол дүр Уинстин Смитийн бодлоор илэрхийлэгддэг энэ зохиолыг найруулагч ямар шийдэл гаргаж тайзны бүтээл болгосон бол.... гэсэн бодол тээсээр “Улаанбаатар” зочид буудлыг зорив оо.

...Ангсоц намын эрх мэдэл хязгаараас давж, намын үзэл суртал, сайн сайхныг таниулах пропаганда хүчээ авч, намын лидер Том ахыг тахин шүтэх үзэл уриа дуудлага болжээ. Хүн төрөлхтөний түүхийн бүх цаг үед “дээдчүүл, дундчуул, доодчуул” гэх гурван давхарга байсан нь бичигдээгүй хууль. Бидний амьдран буй энэ цаг үед ийм давхарга бий бил үү, та анзаараад үзээрэй. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна 4 цагийн өмнө
Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 4 цагийн өмнө
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын тө… 4 цагийн өмнө
​Эрдэнэс таван толгойн IPO гаргах бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ 4 цагийн өмнө
​Мопед, скүүтерийн үйлчилгээг түр зогсоохоос өөр аргагүй байдалд хүрчэ… 2026/06/19
​МСНЭ-ийн 19 дүгээр их хурал 2026.06.21-нд болно 2026/06/18
​“Цахим Баянгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 2026/06/17
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХУУЧНЫ УГСАРМАЛ ОРОН СУУЦНУУДЫГ ДУЛААЛАХ АЖИЛ ҮЕ ШАТТА… 2026/06/11
​БАЯНГОЛ ДҮҮРЭГ ХҮҮХДЭД ЭРСДЭЛ УЧРУУЛЖ БОЛОХУЙЦ БАЙРШЛУУДАА ИЛРҮҮЛЖ, Х… 2026/06/11
​УИХ-ын гишүүдийн зөвлөхүүд сургалтад хамрагдаж байна 2026/06/11
Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлээ ахмадуу… 2026/06/11
​Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг 5 сараар хаслаа 2026/06/11
​БНСУ-д аялахдаа үзвэр, үйлчилгээний хөнгөлөлт хэрхэн авах вэ? 2026/06/10
2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ 2026/06/09
​Нийслэлийн төсвийн тодотголыг ирэх 7 хоногт ээлжит бус хурлаар хэлэлц… 2026/06/09
Инфляц 11.2 хувьд хүрчээ 2026/06/09
16 настай хохирогч охины ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ханд… 2026/06/09
ИТХ-ын нөхөн сонгуульд 20-78 насны 92 нэр дэвшигч өрсөлдөнө 2026/06/09
НЭР ДЭВШИГЧ НАРТ ҮНЭМЛЭХ ГАРДУУЛЛАА 2026/06/08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаал… 2026/06/08
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ПРОЦЕССЫН Д… 2026/06/08
​С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээнүүдийг ил болгохы… 2026/06/04
УИХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүл… 2026/06/04
Л.Дашдэмбэрэлийг МАН-ын Нарийн бичгийн даргаар томиллоо 2026/06/04
"Бизнесийн эрх чөлөөний тухай хууль" нэн яаралтай горимоор УИХ-д өргөн… 2026/06/04