“Эрэл групп” газраа чөлөөлж өгөөгүйн улмаас Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Говийн замыг “Мишээл экспо”-ийн замтай холбох ажил хоёр жил гаруй гацсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард газар дээр нь ажиллаж, газар чөлөөлөхийг холбогдох албанд үүрэг болгосон. Энэ хүрээнд “Эрэл” компанийн 800 метр газрыг чөлөөлж байна.