Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Х.Бауыржан Монголын Скаутын Холбооны /МСХ/ удирдлагуудтай уулзаж "Үндэсний VII Жембори” арга хэмжээг тус аймагт энэ оны долоодугаар сард зохион байгуулахаар тохиролцжээ.
Тус арга хэмжээг МСХ-оос өмнө нь 10 удаа зохион байгуулж байсан ба анх удаа аймаг, орон нутагт буюу Баян-Өлгий аймагт үндэсний хэмжээний жембориг зохион байгуулах гэж байна.
Ингэснээр хүүхэд багачууд Казах, Тува, Урианхай, Дөрвөд угсаатны урлаг соёл, хоол, хувцас, аж ахуй амьдрал зэрэг олон төрлийн соёлтой танилцах боломжтой юм хэмээн тус газраас мэдээллээ