Сэлбэ дэд төвд 2206 айлын хашааг чөлөөлж, 12 мянган айлын орон сууц барина

Admin
2024/09/20

20 минутын хот бодлогын жишиг хот болох хамгийн эхний төсөл "Сэлбэ дэд төв" эхлэхэд бэлэн болжээ. 

Тус төв нь нийт 158 га газрыг хамрах бөгөөд 12 мянган айлын орон сууц, цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэг нийгэм, соёлын барилга байгууламж цогцоор баригдана. Энэ хотын 40 хувь нь ногоон байгууламж байхаар төлөвлөжээ. Нийт 2206 айлын газрыг чөлөөлөхөөс одоогоор 1500 айлынхыг чөлөөлөөд байна. “Сэлбэ дэд төв” орчмыг орон сууцжуулах төслийн ТЭЗҮ, барилгажилтын төсөл, олон улсын зөвлөх үйлчилгээ, зураг төсөл боловсруулах гэрээ байгуулжээ. Гэрээт ажлын хүрээнд эхний ээлжийн барилгажилтын төсөл болох Сүхбаатар дүүрэг дэх 10 га, Чингэлтэй дүүрэг дэх 13 га газрын төлөвлөлтийг батлуулсан байна. “Сэлбэ дэд төв”-ийн дэд бүтцийн ажил бүрэн дуусчээ.  Энэ онд багтаж газар чөлөөлөлтийг дуусгаж 1184 өрхийн орон сууцны барилгын ажлыг эхлүүлж, шат дараатайгаар бүтээн байгуулалтыг хийнэ. Тус төсөл 2028 онд хэрэгжиж дуусна. Дараагийнх нь “Баянхошуу дэд төв” байх бөгөөд одоогоор Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн инженерийн шугам сүлжээний ажил бүрэн дууссан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Э.Батшугар: АН төрийн мэдээллийн Хур системээс мэдээлэл татаж Хувь хүн… Өчигдөр
Нийслэл энэ онд 600 тэрбумаас 1,2 их наяд төгрөгийн алдагдалтай ажилла… Өчигдөр
Улсын аварга Ч.Санжаадамба Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ 2026/02/17
​Валентины баяраар болсон зодоонд Б.Амарсайханы оролцоо байгаа эсэхийг… 2026/02/17
Үндэсний их баяр наадмыг МУГЖ, Бүжиг дэглээч Д.Баярбаатар найруулна 2026/02/17
АЙЛЧЛАЛ: “Монгол-Оросын бизнес форум” Москва хотноо боллоо 2026/02/12
ЖАЙКА: Тогтвортой аялал жуулчлалын бүс нутгаар Өмнөговь, Төв аймгуудыг… 2026/02/12
Санхүүгийн тайлангаа хоёр жил ирүүлээгүй улс төрийн намуудыг идэвхгүйд… 2026/02/12
Э.БАТШУГАР: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “… 2026/02/12
Ардчилсан Нам 2026 онд “Нээлттэй цэгцтэй” нам болох үйл хэргийг эхлүүл… 2026/02/11
АЙЛЧЛАЛ: Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн … 2026/02/11
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гарду… 2026/02/11
ОРОН НУТАГ: Төв аймаг 2026 онд 27 сумаа холбосон КАМЕРЫН хяналтын сист… 2026/02/11
Ерөнхий сайд Г.Занданшатар: 10 хилийн боомтод хилийн зурвас дагуу газа… 2026/02/11
Алдарт дуучин Жастин Бибер, Хэйли Бибер нар салах уу? 2026/02/11
Эх дагина Дондогдулам хатны сувдан унжлага бүхий үнэт чулуун гоёл 2026/02/05
Л.Гантөмөр: Буруу ойлголт төрүүлсэндээ хүлцэл өчье 2026/02/05
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Иргэд анх удаа орон сууц худалдан авах, бар… 2026/02/05
Хангайн бүсийн иргэд "ЧӨЛӨӨЛЬЕ" санаачилгыг дэмжиж байна... 2026/02/05
Иргэн С.Шаарийбуу Малайзын дээд шүүхэд хандана 2026/02/05
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан цагаан сарын дараа СУЛЛАГДАНА 2026/02/05
ДҮТ-ийн Ерөнхий Диспетчер Б.Баатар: Өнөө оройноос ДСЦ-4 ийн дахин нэг … 2026/01/26
Х.МӨНХЖИН: АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ ДАРГА НАР УЛИРАН ТОМИЛОГДДОГ БАЙДАЛД ЦЭ… 4 цагийн өмнө
Влоггер Б.Мөнхцэлмэг ХҮН намаас гарч байгаагаа зарлалаа 5 цагийн өмнө
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж… 5 цагийн өмнө