Баянгол дүүргийн Засаг дарга хуваарийн дагуу иргэдийг хүлээн авч уулзлаа

Admin
2025/04/24

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар долоо хоног бүрийн пүрэв гарагт дүүргийн иргэд, оршин суугчдыг холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн хамт хүлээн авч уулздаг. Энэ хуваарийн дагуу өнөөдөр (2025.04.24) Ахмад багш нарын холбооны төлөөллүүд, “Ихэр цамхаг” СӨХ-ны дарга болон дүүргийн 2, 4, 7, 11, 12, 16, 18, 20, 27, 31 дүгээр хорооны иргэд, оршин суугчдыг хүлээн авч уулзлаа.  Уулзалтын үеэр оршин суугчид нийтийн эзэмшлийн зам талбайд барьсан хашаа хайсыг буулгах, байрны дундах нарийн замыг засах, СӨХ-гүй байруудыг СӨХ-той болгох, хогийн сав байршуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гэрэлтүүлэг сайжруулах зэрэг олон асуудлаар санал хэлж, зарим асуудлаар холбогдох хэлтсийнхэнтэй хамт газар дээр нь очиж ажиллах мөн шийдвэрлэхээр боллоо.  

Тухайлбал, дүүргийн Ахмад багш нарын холбооноос “Залуу багш нарт туслах” хөтөлбөрийг боловсруулж буй бөгөөд дэмжиж ажиллах хүсэлтийг тавьсан. Дүүргийн Засаг дарга саналыг хүлээн авч дээрх хөтөлбөрийг боловсруулсны дараа Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай хамтдаа уулза танилцуулах арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

Мөн дүүргийн 7-р хорооны ахмад оршин суугч Д.Буяндэлгэр ирэх тавдугаар сард Тайванд болох хөнгөн атлетикийн олон улсын тэмцээнд оролцохоор болсон бөгөөд бүх бэлтгэл ажлыг хангасан гэсэн юм. Иймд дүүргийн зүгээс дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.   

Түүнчлэн дүүргийн 27-р хорооны оршин суугч Э.Эрдэнжаргал тус хороонд үйл ажиллагаа явуулдаг  зарим аж ахуй нэгжүүд нийтийн эзэмшлийн зам, талбайд хашаа хатгаснаас үүдэн оршин суугчид орж гарахад хүндрэл үүсэж байгаа, мөн сургууль цэцэрлэгийн орчмын авто замуудад хурд сааруулагч, гэрэл цацруулагч суурилуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Үүний дагуу дүүргийн Засаг дарга холбогдох мэргэжилтнүүдийн хамт очиж ажиллахаар боллоо. 

Ташрамд мэдээлэхэд, иргэдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг хариуцсан мэргэжилтнүүд хүлээн авч, өргөдөл гомдлын нэгдсэн цахим программд бүртгэдэг бөгөөд хариуцсан алба хэлтсүүд хуулийн хугацаанд шийдвэрлэн ажилладаг юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Баянгол дүүрэгт “Хашаа” арга хэмжээний хүрээнд хашаа хайс буулгаж, орц… 2025/05/05
Баянгол дүүрэгт 2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага "ОЮУНЫ УНДРАА… 2025/05/05
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХАВДРЫН ЦОГЦ ЭМЧИЛГЭЭГ НЭГ УРСГАЛАА… 2025/05/03
Худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуй… 2025/04/26
Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан … 2025/04/25
25 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар… 2025/04/25
Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулсан 256 ТҮЦ-ийг… 2025/04/25
Баянгол дүүргийн Засаг дарга хуваарийн дагуу иргэдийг хүлээн авч уулзл… 2025/04/24
“НОМЫН ТЭМДЭГЛЭЛ-25” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА 2025/04/23
Д.Мөнхбаатар: Боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын ажилд анх… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 2025/04/22
"УРИН ЦАГИЙН АЯЛГУУ-IV" ӨСВӨРИЙН МОРИН ХУУР ХӨГЖИМЧДИЙН УРАЛДААН БОЛЖ … 2025/04/21
“БАЯНГОЛ БОЛОВСРОЛ-2025” өдөрлөг боллоо 2025/04/18
Туулын хурдны замын гүүрэн байгууламжийн урт 6771 метр байсныг 9878 ур… 2025/04/18
“Нарны хороолол”-д байрлах Нийслэлийн 262-р цэцэрлэгийн салбар цэцэрлэ… 2025/04/17
БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧДЭД СУРГАЛ… 2025/04/17
Филлиппин улсын гадаад хэлний сургууль, академийн төлөөллүүдийг хүлээн… 2025/04/17
БИЗНЕСИЙН СУРГАЛТТАЙ АЯЛАЛ ЗӨВХӨН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД 2.880.000 ТӨГРӨГ 2025/04/16
Төрсөн сараар нь шинжих нь 2025/04/16
Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг… 2025/04/16
Төвөдөд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 2025/04/16
АНУ-ын Потомакийн их сургуультай хамтран ажиллах Санамж бичиг байгуулл… 2025/04/16
Л.ГАНТӨМӨР: УЛСЫН ХӨГЖИЛ БОЛ ХҮНИЙ ХӨГЖИЛ... 2025/04/14
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр… 2025/04/14