“БАЯНГОЛ БОЛОВСРОЛ-2025” өдөрлөг боллоо

Admin
2025/04/18

Баянгол дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд суралцагчдын сурлагын чанарыг дээшлүүлэх, багшийн хөгжлийг дэмжих зорилгоор “Баянгол Боловсрол” арга хэмжээ хэрэгжүүлж буй. Энэ арга хэмжээний хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан гадаад, дотоодын их, дээд сургуулиудын мэдээллийг нэгдсэн байдлаар олгох "БАЯНГОЛ БОЛОВСРОЛ-2025” өдөрлөг өнөөдөр боллоо.

Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд Боловсролын яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Энхбаяр болон газар, хэлтсийн дарга нар, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Боловсролын хэлтсийн дарга Б.Пүрэвжал болон төрийн өмчийн 21 сургуулийн захирлууд болон дүүргийн гадаад, дотоод хамтын ажиллагаатай сургалтын байгууллагуудын удирдлагууд оролцоо.

Ахлах ангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжил сонголтод туслах, их дээд сургууль, сургалтын байгууллагын мэдээллийг нэг дороос хүргэх, гадаад дотоодын сургалтын байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой өнөөдрийн өдөрлөгт Монголын болон АНУ, ОХУ, БНСУ, Филиппин зэрэг дотоод гадаадын их дээд сургуулиуд мэргэжлийн боловсролын 30 гаруй боловсролын байгууллага оролцсон бөгөөд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн 21 сургуулийн 5000 гаруй сурагч, багш, эцэг эхчүүд оролцож мэдээлэл авлаа.

Өдөрлөгийн үндсэн зохион байгуулагчаар Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, хамтран зохион байгуулагчаар Филиппин улсын “Philinter” академи оролцлоо.




























0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 22 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 22 цагийн өмнө
​Малчид, иргэдийн анхааралд! 22 цагийн өмнө
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 22 цагийн өмнө
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 22 цагийн өмнө
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… Өчигдөр
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭ ЗОХИЦУУ… 2026/10/07
Сэлбэ Ухаалаг хотод олон улсын хөтөлбөртэй ЕБС байгуулагдана 2026/10/07
​ТӨВ АЙМАГ: ТЭРГҮҮНИЙ БАГШ НАРЫГ 30 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЖ УРАМШУУЛЛАА 2026/10/06
Жүдоч Б.Хорлоодой Баку-д болж буй ДАШТ-ий шүүлтийн талаар сошиал хууд… 2026/10/06
С.Амарсайхан: Хуулийн байгууллагын нэр, мөрдэс, төрийн эрх мэдлээр хал… 2026/10/06
ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гару… 2026/10/05
10 дугаар сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/10/05
​Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 273.9 мянган тонн үр тариа хураан а… 2026/10/05
Т.Даваадалайтай холбоотой гэгдэх "авлигын" хэргийг шүүхэд шилжүүлжээ 2026/10/05
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжи… 2026/10/04
С.Наранцогт: Баялгаар баталгаажаагүй мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтг… 2026/10/03
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн тө… 2026/09/30
"Улсын хэмжээнд 257 мянган тонн бензин, шатахуун хилээр орж ирсэн" гэж… 2026/09/30
Улсын хэмжээнд томуугийн вакцинжуулалт 60 хувьтай үргэлжилж байна 2026/09/30