Экспортын орлого өмнөх долоо хоногийнхоос есөн хувиар өсчээ

Admin
2025/03/26

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанкнаас БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтыг 550 сая ам.доллароор нэмэгдүүлэх, гадаадын банк, санхүүгийн байгууллагаас алтны орлогоос эргэн төлөх нөхцөлтэй 300 сая ам.доллар татах, Хадгаламжийн даатгалын корпораци, Төрийн банкнаас тэдгээрийн эзэмшиж буй Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасыг олон улсад арилжаалах замаар 283.4 сая ам.долларын нөөцийг буцаан төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн. 

Мөн нийт экспортын орлого сүүлийн долоо хоногт буюу 2025 оны гуравдугаар сарын 18-24-нд нийт 268 сая ам.долларт хүрч өмнөх долоо хоногоос есөн хувиар өслөө. Энэ өсөлтөд нүүрсний экспорт 1.9 сая тоннд хүрч 31 хувиар, зэсийн баяжмалын экспорт 57 мянган тоннд хүрч 31 хувиар, төмрийн хүдрийн экспорт 176 мянган тоннд хүрч 13 хувиар өссөн нь голлон нөлөөллөө. Харин импорт сүүлийн долоо хоногт 225 сая ам.долларт хүрч өмнөх долоо хоногоос 3 сая ам.доллароор өсөхөд дизель, шатахууны импорт өссөн нь голлон нөлөөлжээ.

Экспортын орлогын өсөлттэй холбогдуулан гадаад валютын улсын нөөц өмнөх долоо хоногоос 291 сая доллароор өсөж, 4.7 тэрбум ам.доллар буюу импортын дөрвөн сар гаруйн хэрэгцээг хангах түвшинд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Эрдэнэс таван толгой 7 сая тонн нүүрс экспортоллоо... Өчигдөр
​Дахин сэргээж буй "ГАНГА" нуур  Өчигдөр
Үе тэнгийн сурагчид нэгнээ зодож, бичлэг хийсэн асуудлаар цагдаагийн б… 2026/03/10
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ой… 2026/03/10
Р.Батболд: ИЗНН одоо дүрэмгүй байгаа... 2026/03/10
ИЗНН-ын гишүүд өнөөдөр Онц Их хурлаа хийж намын дарга Б.Батбаатарыг на… 2026/03/09
​Ломбардны эзэн өс хонзонгийн сэдлээр улсын байцаагч 6 хүүхэдтэй эмэгт… 2026/03/09
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн бари… 2026/03/09
​Гашуунсухайт болон Ханги боомтоор нийт 2 сая тонны босго давсан экспо… 2026/03/09
​Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр АН… 2026/02/27
Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн … 2026/02/27
Э.Батшугар: АН төрийн мэдээллийн Хур системээс мэдээлэл татаж Хувь хүн… 2026/02/25
Нийслэл энэ онд 600 тэрбумаас 1,2 их наяд төгрөгийн алдагдалтай ажилла… 2026/02/25
Улсын аварга Ч.Санжаадамба Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ 2026/02/17
​Валентины баяраар болсон зодоонд Б.Амарсайханы оролцоо байгаа эсэхийг… 2026/02/17
Үндэсний их баяр наадмыг МУГЖ, Бүжиг дэглээч Д.Баярбаатар найруулна 2026/02/17
АЙЛЧЛАЛ: “Монгол-Оросын бизнес форум” Москва хотноо боллоо Өчигдөр
ЖАЙКА: Тогтвортой аялал жуулчлалын бүс нутгаар Өмнөговь, Төв аймгуудыг… Өчигдөр
Санхүүгийн тайлангаа хоёр жил ирүүлээгүй улс төрийн намуудыг идэвхгүйд… Өчигдөр
Э.БАТШУГАР: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “… Өчигдөр
Ардчилсан Нам 2026 онд “Нээлттэй цэгцтэй” нам болох үйл хэргийг эхлүүл… 2026/02/11
АЙЛЧЛАЛ: Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн … 2026/02/11
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гарду… 2026/02/11
ОРОН НУТАГ: Төв аймаг 2026 онд 27 сумаа холбосон КАМЕРЫН хяналтын сист… 2026/02/11
Ерөнхий сайд Г.Занданшатар: 10 хилийн боомтод хилийн зурвас дагуу газа… 2026/02/11