Б.Амарсайханы зорчих эрхийг найман сарын хугацаагаар хязгаарлах шийтгэл ногдуулсан. Шүүхээс түүний зорчих эрхийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарласан ч тэрбээр энэ удаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зодооны хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл байна.
Тодруулбал, энэ сарын 14-15-нд шилжих шөнө 05:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт хүмүүс зодолдож байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Зодоонд 3-4 хүн оролцсон бөгөөд тэдний нэг нь Б.Амарсайхан аж.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас лавлахад "Зодооны улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй бөгөөд Б.Амарсайханы оролцоо байгаа эсэхийг шалгаж байна" гэдэг хариултыг өгсөн юм.