Нийслэл энэ онд 600 тэрбумаас 1,2 их наяд төгрөгийн алдагдалтай ажиллах дүр зурагтай байна уу? 

Admin
2026/02/25

НИТХ 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр хуралдаж эхэллээ. Нийслэл төсвийн орлогоо хоёр сарын өмнө 4.9 их наяд төгрөг байхаар тооцсон байсан. Харин энэ удаагийн тодотголоор 5.4 их наяд болгон, 438 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцжээ. Орлогоо нэмэгдүүлэх болсон шалтгаан нь “Сэлбэ 20 минутын хот корпорац”-аас хариуцан хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нийт 8575 айлын 113 блок барилгын ажлыг 2026-2027 онд эхлүүлэн ашиглалтад оруулна. Тэдгээрийг борлуулснаар 438 тэрбум төгрөгийг нэмж төвлөрүүлнэ хэмээн төсвийн тодотголд тусгажээ.

Харин зарлага талаас Хөрөнгө оруулалтын зардалд 371.7 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт тусгасны 350 тэрбум нь дангаараа “Улаанбаатар трам” төсөл  гэжээ. Тус төслийн хувьд үр ашгийн тооцоо ч хийгдээгүй гэдгийг ИТХ-ын төлөөлөгчид хэлж байна. 

Мөн нийслэл Дулааны тавдугаар цахилгаан станц төсөлд зориулан 200 тэрбум төгрөгийн бонд гаргаж, санхүүжилтэд зарцуулахаар тусгасан байна. “Улаанбаатар хотын хий хангамжийн удирдлагын газар”-т 1.3 тэрбум, “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ-т 2.4 тэрбум, “Сүү” хөтөлбөрийг өргөжүүлж, дотоодын аж ахуй нэгжүүдийг дэмжиж хөнгөлөлттэй зээл олгоход 5 тэрбум, ашиглалтын шаардлага хангахгүй түүхэн дурсгалт газруудыг сэргээн засварлах судалгаанд 100 сая төгрөгөөр нэмж зарцуулах аж.

Эдгээр үзүүлэлтээр нийслэл хот 2026 онд хамгийн багадаа 600 тэрбумаас 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай ажиллах дүр зураг харагдаж байгааг зарим төлөөлөгчид шүүмжилж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалыг товч тойм 2026/09/10
Хуурамч долларын залилан үйлдсэн гадаадын 2 иргэнийг баривчилжээ 2026/09/09
Прокурорын байгууллага цалингаа арайхийж тавьж байгаа гэнэ үү? 2026/09/09
Харьд хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтг… 2026/09/09
Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрын шарилыг нүүлгэн шилжүүлэх аж… 2026/09/04
​БНСУ-д эмчлүүлэх Монголчуудын тоо 38.3 хувиар өсчээ 2026/09/04
​Ц.Магалжав: М.Бадарч дүүд олон удаагийн уулзалтаар “барилдах эрх хасс… 2026/09/04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/04
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/09/04
Монголбанк 2026 оны 8 дугаар сард 3,058.0 кг, оны эхнээс өссөн дүнгээр… 2026/09/01
МОНГОЛ БАНК: Хэрэглээний төлбөрийн мэдээлэл тухайн иргэний зээлжих зэр… 2026/08/28
Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлын шийдвэрийг танилцууллаа Өчигдөр
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл Өчигдөр
​Г.Дамдинням: 66 мянган тонн АИ-92 автобензин авах захиалга хийсэн 2026/08/03
“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/08/03
​Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр дараах асуудлыг х… 2026/08/03
​ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН Ү… 2026/08/03
"Хотхоны бага сургууль" төслийг хэрэгжүүлнэ 2026/07/30
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүллээ 2026/07/30
"WOLF TOTEM | World Premiere" тоглолтын Chill Zone тасалбар бүрэн дуус… 2026/07/30
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна 2026/07/30
Байлдан дагуулсан 10 жилээ дүгнэж, дараагийн 10 жилийг эхлүүлэх “WOLF … 2026/07/28
ТӨВ АЙМАГТ ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ БОЛОН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ Т… 2026/07/28
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээл… 2026/07/06