АЙЛЧЛАЛ: Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Admin
5 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. 

Өнөөдөр Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний үеэр Улсын Их Хурлын дарга ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл ямагт байж ирснийг онцлоод, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргын хувиар албан ёсны анхны гадаад айлчлалаа ОХУ-д хэрэгжүүлж буйд сэтгэл өндөр байгаагаа тэмдэглээд, энэхүү айлчлал нь манай хоёр улсын болон ард түмний бат бөх найрамдалт харилцааг улам бэхжүүлэхээс гадна худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд чухал түлхэц болно гэдэгт итгэл төгс байгаагаа онцлон тэмдэглэв. 

Үргэлжлүүлэн, парламент хоорондын хамтын ажиллагаа нь хоёр талын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг гэдгийг тодотгоод, цаашид хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх, парламентын бүлгүүдийн харилцааг идэвхжүүлэх, Байнгын хороод, Тамгын газар хоорондын нягт хэлхээ холбоог өргөжүүлэхээр тохиролцов.

 Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Худалдааны түр хэлэлцээрийг хоёр улсын хууль тогтоох байгууллагууд соёрхон баталсныг дурдаж, тус хэлэлцээрийг харилцан ашигтай байдлаар хэрэгжүүлэхэд УИХ-ын даргын хувиар өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв. Хэлэлцээрийн үр дүнд Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, Монголын экспортын хэмжээг нэмэгдүүлэх өргөн боломж нээгдэж буйг онцоллоо. Түүнчлэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бизнес хоорондын хэлхээ холбоо чухал үүрэг гүйцэтгэж байгааг хэллээ.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин урилгыг нь хүлээн авч, албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд талархал илэрхийлээд, 2023 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалаа дурдав. Тухайн үед хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааны шинэ механизм болох Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны комиссын анхдугаар хуралдааныг амжилттай зохион байгуулсныг цохон тэмдэглэсэн юм. Түүнчлэн энэ удаагийн айлчлалын хүрээнд Москва хотноо зохион байгуулагдах Комиссын хоёрдугаар хуралдаанаар эдийн засаг, түлш, эрчим хүч, зам, тээвэр, хөдөө аж ахуй, хил орчмын хамтын ажиллагаа болон байгаль орчны салбарын өргөн хүрээний асуудлаар санал солилцож, тодорхой шийдэлд хүрнэ гэдэгт талууд итгэлтэй байлаа.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар энэ онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд харилцан санал солилцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Ардчилсан Нам 2026 онд “Нээлттэй цэгцтэй” нам болох үйл хэргийг эхлүүл… 4 цагийн өмнө
АЙЛЧЛАЛ: Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн … 5 цагийн өмнө
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гарду… 5 цагийн өмнө
ОРОН НУТАГ: Төв аймаг 2026 онд 27 сумаа холбосон КАМЕРЫН хяналтын сист… 5 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар: 10 хилийн боомтод хилийн зурвас дагуу газа… 10 цагийн өмнө
Алдарт дуучин Жастин Бибер, Хэйли Бибер нар салах уу? 10 цагийн өмнө
Эх дагина Дондогдулам хатны сувдан унжлага бүхий үнэт чулуун гоёл 2026/02/05
Л.Гантөмөр: Буруу ойлголт төрүүлсэндээ хүлцэл өчье 2026/02/05
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Иргэд анх удаа орон сууц худалдан авах, бар… 2026/02/05
Хангайн бүсийн иргэд "ЧӨЛӨӨЛЬЕ" санаачилгыг дэмжиж байна... 2026/02/05
Иргэн С.Шаарийбуу Малайзын дээд шүүхэд хандана 2026/02/05
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан цагаан сарын дараа СУЛЛАГДАНА 2026/02/05
ДҮТ-ийн Ерөнхий Диспетчер Б.Баатар: Өнөө оройноос ДСЦ-4 ийн дахин нэг … 2026/01/26
Х.МӨНХЖИН: АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ ДАРГА НАР УЛИРАН ТОМИЛОГДДОГ БАЙДАЛД ЦЭ… 2026/01/26
Влоггер Б.Мөнхцэлмэг ХҮН намаас гарч байгаагаа зарлалаа 2026/01/26
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж… 2026/01/26
Хөвсгөл аймаг дахь Жаргант голыг үзэх дотоодын аялал эрс нэмэгджээ 2026/01/13
Ардчилсан Үндсэн хуулийн 34 жилийн ойд зориулж Монгол Улсын Их Хурлын … 2026/01/13
УИХ-ын гишүүн Д.Батбаяр: "Буянт-Ухаа" спорт цогцолбор ашиглалтад 15 жи… 2026/01/13
Алдарт эхийн одонгийн мөнгө, насны хишигийн мөнгийг II сард олгоно 2026/01/13
​Үндсэн хуулийн 34 жилийн ойн онцлог нь ​"БРАЙЛЬ" үсэгт ҮНДСЭН ХУУЛЬ б… 2026/01/13
“Эрдэнэт үйлдвэр” Ил уурхайд осол болж нэг ажилтан амь насаа алджээ 2026/01/07
ҮНДСЭН ХУУЛЬД ХОЛБОГДОХ ГОЛ ГОЛ ҮЙЛ ЯВДЛУУД... 2026/01/07
​​ОЛОН УЛСЫН ТЭТГЭЛЭГ ХАЙХДАА SURYA.MN ПЛАТФОРМЫГ АШИГЛААРАЙ 2026/01/07
​"Бөмбөгтэй ирээдүй 2026" U12 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмц… 2026/01/07