АЙЛЧЛАЛ: “Монгол-Оросын бизнес форум” Москва хотноо боллоо

Admin
2026/02/12

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр Москва хотноо болж буй “Монгол-Оросын бизнес форум”-д (2026.02.11) оролцлоо. Уг форумд Монголын талаас 50 гаруй аж ахуйн нэгжийн 70 орчим төлөөлөл оролцсон бол Оросын талаас 100 гаруй бизнесийн төлөөлөл цуглажээ.

Форумын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга бизнес эрхлэгчдэд бодитоор тулгардаг зарим бэрхшээлийг дурдлаа. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улсуудад стандарт, техникийн зохицуулалт, гарал үүслийн дүрэм, тохирлын баталгаажуулалтын тайлбар нь харилцан адилгүй хэрэгжих, Монгол Улсад олгосон сертификат, лабораторийн шинжилгээг зарим тохиолдолд дахин шаардах зэрэг нь экспортын хугацаа, зардлыг ихэсгэдэг байна. 

Мөн мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүний экспортод ариун цэвэр, эрүүл ахуй, мал эмнэлгийн шаардлагын тайлбар жигд бусаас гадна хил, гаалийн шатанд бичиг баримтын давхардал үүсэх, дамжин өнгөрөх процесс удаашрах зэрэг хүндрэл бизнесийн салбарт бодитоор мэдрэгддэг. Иймд энэ удаагийн форум зөвхөн боломжийг ярих талбар бус, харин тулгамдаж буй асуудлыг ил тод хөндөж, шийдлийн гарцыг хамтдаа эрэлхийлэхэд чиглэх ёстойг онцоллоо. Тэрбээр, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоо сайжирч, харилцан ойлголцол бэхжсэн тохиолдолд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа илүү гүнзгий, тогтвортой хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа тодотгов.

Энэ удаагийн форумд Улсын Их Хурлын гишүүд, холбогдох яам, агентлагуудын төлөөлөл, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлагууд, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев, тус улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч С.Н.Катырин, Эдийн засаг хөгжлийн дэд сайд В.Е.Ильичев, Евразийн эдийн засгийн комиссын худалдааны сайд А.А.Слепнёв нарын албаны хүмүүс оролцсон юм.

Түүнчлэн хоёр талын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлагуудын  илтгэлээс гадна хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл тэр дундаа ноос ноолуур, нэхмэлийн салбарын өнөөгийн байдал, зах зээлийн үзүүлэлтүүд, хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуусан юм. Монгол-Оросын бизнесийн форум B2B уулзалтаар үргэлжлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрын шарилыг нүүлгэн шилжүүлэх аж… 2026/09/04
​БНСУ-д эмчлүүлэх Монголчуудын тоо 38.3 хувиар өсчээ 2026/09/04
​Ц.Магалжав: М.Бадарч дүүд олон удаагийн уулзалтаар “барилдах эрх хасс… 2026/09/04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/04
Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлын шийдвэрийг танилцууллаа 2026/08/12
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл 2026/08/12
​Г.Дамдинням: 66 мянган тонн АИ-92 автобензин авах захиалга хийсэн 2026/08/03
“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/08/03
​Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр дараах асуудлыг х… 2026/08/03
​ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН Ү… 2026/08/03
"Хотхоны бага сургууль" төслийг хэрэгжүүлнэ 2026/07/30
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүллээ 2026/07/30
"WOLF TOTEM | World Premiere" тоглолтын Chill Zone тасалбар бүрэн дуус… 2026/07/30
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна 2026/07/30
Байлдан дагуулсан 10 жилээ дүгнэж, дараагийн 10 жилийг эхлүүлэх “WOLF … 2026/07/28
ТӨВ АЙМАГТ ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ БОЛОН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ Т… 2026/07/28
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээл… 5 цагийн өмнө
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна 2026/06/22
Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/06/22
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын тө… 2026/06/22
​Эрдэнэс таван толгойн IPO гаргах бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ 2026/06/22
​Мопед, скүүтерийн үйлчилгээг түр зогсоохоос өөр аргагүй байдалд хүрчэ… 2026/06/19
​МСНЭ-ийн 19 дүгээр их хурал 2026.06.21-нд болно 2026/06/18
​“Цахим Баянгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 2026/06/17
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХУУЧНЫ УГСАРМАЛ ОРОН СУУЦНУУДЫГ ДУЛААЛАХ АЖИЛ ҮЕ ШАТТА… 2026/06/11