Л.Энх-Амгалан: 15 настай сурагчийн хичээлээс олж авсан мэдлэг, чадвар амьдралд хэрэг болж байгаа эсэхийг судална

Admin
2024/04/09

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл сурагчдын чанарыг үнэлэх олон улсын PISA-2022 үнэлгээний Монгол Улсын үр дүнгийн талаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Асуулгын хариуг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанд өгсөн юм,

Сайд Л.Энх-Амгалан,  Монгол Улсад нэг суралцагч суурь боловсрол эзэмшихэд 12600 доллар зарцуулж байгаа нь дэлхийн 81 орноос дороосоо гуравдугаарт орж байна. Гэтэл манай улсаас хэд дахин илүү мөнгө зарцуулдаг орны 15 настай хүүхдийн математикийн гүйцэтгэлийн үзүүлэлт монгол хүүхдүүдээс доогуур байгаа дүн гарсан. Нэг хүүхдэд суурь боловсрол эзэмшүүлэхэд 75 мянган ам.доллараас багагүй мөнгө зарцуулдаг орнуудын зарцуулсан мөнгө, математикийн гүйцэтгэл хоёр хамааралтай байгаа нь Монгол Улс боловсролд илүү мөнгө зарцуулбал үр дүн гарахыг илтгэн харуулж байна. Боловсролын дэд бүтэц, дижитал төхөөрөмж хангалтгүй байгаа нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Гэхдээ нэг сурагчид зарцуулах төсөв бага байгаа ч монгол хүүхдүүдийн гүйцэтгэл хангалттай үнэлэгдсэн.

Цаашид анхаарах нь Засгийн газраас PISA-2022 шалгалтын үр дүнд үндэслэн улсын хэмжээнд боловсролын чанарыг сайжруулах, хот хөдөөгийн сургуулийн ялгааг арилгах зорилгоор дараах арга хэмжээг авахаар зорин ажиллаж байна. Үүнд, цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдын эх хэл болон унших суурь чадварыг сайжруулахад чиглэсэн зорилтот арга хэмжээний төлөвлөгөө батлан хэрэгжүүлэх, ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт үнэлгээ хийж, сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах, шинжлэх ухаан, математик, байгалийн ухаан, англи хэлний цахим сурах бичиг, контентийн санг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авах болно.

Монгол Улс олон улсын PISA үнэлгээнд оролцсоноор 15 настай суралцагчийн мэдлэг чадвараа амьдралд хэрхэн хэрэглэж байгааг тогтоон үндэсний хэмжээний мэдээллийн сантай болох, өөрийн орны боловсролын чанарыг дэлхийн бусад орныхтой харьцуулах, үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулах шаардлага тулгарч байна гэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Хотын албан татварыг 1% болгон бууруулахаар​ Д.Ихбаяр, Б.Пүрэвдагва на… 12 цагийн өмнө
“E-Mongolia”-аас 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод цахим Апостиль гэ… 12 цагийн өмнө
ЭМЭГТЭЙ ЭНХИЙГ САХИУЛАГЧИЙНХАА ТООГ 15 ХУВЬД ХҮРГЭСЭН ЦӨӨХӨН ОРНЫ НЭГ … 12 цагийн өмнө
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд 6 тэрбум төгрөгийг албадан гаргу… 12 цагийн өмнө
МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ Өчигдөр
ЭХЗХ-ны даргыг шинээр томиллоо Өчигдөр
Төв аймагт урлагийн салбарынхны бэсрэг наадам боллоо Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН 2027 ОНЫ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА Өчигдөр
ЗӨВШӨӨРЛИЙН ТОГТОЛЦООНД ОРСОН ОНЦЛОХ 10 ӨӨРЧЛӨЛТ Өчигдөр
ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН ХУ… 2026/09/18
АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГААС ОЛДСОН ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ 2026/09/18
НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуу… 2026/09/17
Монгол банк: Инфляц буурч байна, Гэсэн ч эрсдэлийг харгалзан үзэж Бодл… 2026/09/17
Ө.Шижир: Төрийн өмчит компаниудаар дамжуулан улс төрийн үйл ажиллагаа … 2026/09/17
ЗГХХГ: Төрийн 29 байгууллагын 1800 эхлэлтэй 30 тусгай дугаар 8 нь ажил… 2026/09/17
Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөг… 2026/09/16
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалыг товч тойм 2026/09/10
Хуурамч долларын залилан үйлдсэн гадаадын 2 иргэнийг баривчилжээ 2026/09/09
Прокурорын байгууллага цалингаа арайхийж тавьж байгаа гэнэ үү? 2026/09/09
Харьд хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтг… 2026/09/09
Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрын шарилыг нүүлгэн шилжүүлэх аж… 2026/09/04
​БНСУ-д эмчлүүлэх Монголчуудын тоо 38.3 хувиар өсчээ 2026/09/04
​Ц.Магалжав: М.Бадарч дүүд олон удаагийн уулзалтаар “барилдах эрх хасс… 2026/09/04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/04