Мөрийтэй тоглоомын эсрэг хуулийн өөрчлөлтүүдийг яаралтай горимоор хэлэлцэж өгөхийг хүслээ ​

Admin
2025/03/26

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Монгол улсад төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг бүрэн хориглохоор холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт хийж дуусаад, хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүлж нэн яаралтай горимоор хэлэлцэж өгөхийг хүслээ.

Дээрх хууль батлагдсанаар ямар хууль эрхзүйн орчин бүрдэх талаар Н.Учрал сайд өөрийн цахим хуудсаараа дамжуулан доорх мэдээллийг өглөө. 

  • Монгол улс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын чиглэлээр тусгай зөвшөөрөл олгохгүй. Өмнө олгосон бүх зөвшөөрлүүд хүчингүй болно.
  • Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхэлсэн, зуучилсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тусгалаа.
  • Иргэн өөрийн нэр дээрх данс, виртуал хөрөнгө, утасны дугаар зэрэг мэдээллээ ашиглуулж болохгүй. Ашиглуулсан тохиолдолд Эрүүгийн хуулиар торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих хүртэл шийтгэнэ
  • Төлбөрт таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчилж, уриалахыг хориглоно. Хэрэв хууль зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ.
  • Өөрөөр хэлбэл, төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом, эсхүл мөрийтэй тоглоомыг сурталчилсан, уриалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураана.
  • Хувь хүнийг 5-10 сая, хуулийн этгээдийг 50-100 сая төгрөгөөр торгохоор заалаа.
  • Хууль батлагдсанаар цахим мөрийтэй, бооцоот тоглоомын хэрэглээ 65% хувиар буурна.
  • Жил бүр хяналтгүй 1.7 их наяд төгрөг гадагш гарахаа больж хууль, хяналтын байгууллагаас нийтийн эрх ашгийн төлөө хяналт тавьж, арга хэмжээ авдаг болох юм.
  • Эцсийн шийдвэрийг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ … 2026/10/29
Монголын Театрын музей 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэ төлбөр… 2026/10/28
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ 2026/10/28
Ногоон нуур орчмыг тохижуулж, “KHAN GARDEN” цэцэрлэгт хүрээлэн байгуул… 2026/10/28
Монгол төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна 2026/10/26
SEUNGRI “Шил атгасан ч хэнийг ч цохиогүй” 2026/10/26
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хи… 2026/10/26
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнх… 2026/10/26
Ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт гарчээ 2026/10/26
Цахилгааны үлдэгдэл төлбөргүй өрхүүдийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хам… 2026/10/26
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад … 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдар… 2026/10/23
ШАХМАЛ ТҮЛШИЙГ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД ШУУРХАЙ ХҮРГЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫ… 2026/10/23
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТЭЭВЭР, ЛОГ… 2026/10/22
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 2026/10/21
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13