Н.Учрал: Ард түмний нулимсаар мөнгө хийдэг 110 агент ажилладаг

Admin
2025/04/01

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл болон уг төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэн, дэмжлээ.

Монгол Улсын нутаг дэвсгэрт цахим болон цахим бус хэлбэрээр хууль бусаар мөрийтэй болон бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах замаар мөнгө угаах, бусдыг залилах, татвар төлөхөөс зайлсхийх эдийн засгийн гэмт хэргүүд ихээр үйлдэгджээ.

Сүүлийн 3 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах зүйл ангиар 669 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 200 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай явуулж, 104 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байна.

2024 онд бусдад учирсан 7,3 тэрбум төгрөгийн хохиролтой 1,318 дуудлага, мэдээлэлд нийт мөнгөн дүнгийн 71,2 хувь буюу 5,2 тэрбум төгрөгийн дансны гүйлгээний шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, 120 иргэний 2,1 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, болзошгүй эрсдэлээс хамгаалсан. Харин учирсан нийт хохирлын 28,8 хувь буюу 2,1 тэрбум төгрөгийн хохиролтой 565 дуудлага, мэдээлэлд хязгаарлалт тогтоогоогүй. Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад манай улсаас 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар агентуудаар дамжин гадагш гарсан байна.

Иймээс бооцоот тоглоомын сайтаар дамжуулан гэмт хэргийн замаар олсон хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул цахимаар хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулсан 6036 домэйн хаягийн Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлах арга хэмжээ авчээ.

Засгийн газраас энэхүү хуулийн төсөлд төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглохоор тусгасан юм. Хуулийн төслийн хамт Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхэлсэн, зуучилсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тусгаад байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Эх дагина Дондогдулам хатны сувдан унжлага бүхий үнэт чулуун гоёл 2 цагийн өмнө
Л.Гантөмөр: Буруу ойлголт төрүүлсэндээ хүлцэл өчье 3 цагийн өмнө
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Иргэд анх удаа орон сууц худалдан авах, бар… 3 цагийн өмнө
Хангайн бүсийн иргэд "ЧӨЛӨӨЛЬЕ" санаачилгыг дэмжиж байна... 3 цагийн өмнө
Иргэн С.Шаарийбуу Малайзын дээд шүүхэд хандана 3 цагийн өмнө
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан цагаан сарын дараа СУЛЛАГДАНА 4 цагийн өмнө
ДҮТ-ийн Ерөнхий Диспетчер Б.Баатар: Өнөө оройноос ДСЦ-4 ийн дахин нэг … 2026/01/26
Х.МӨНХЖИН: АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ ДАРГА НАР УЛИРАН ТОМИЛОГДДОГ БАЙДАЛД ЦЭ… 2026/01/26
Влоггер Б.Мөнхцэлмэг ХҮН намаас гарч байгаагаа зарлалаа 2026/01/26
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж… 2026/01/26
Хөвсгөл аймаг дахь Жаргант голыг үзэх дотоодын аялал эрс нэмэгджээ 2026/01/13
Ардчилсан Үндсэн хуулийн 34 жилийн ойд зориулж Монгол Улсын Их Хурлын … 2026/01/13
УИХ-ын гишүүн Д.Батбаяр: "Буянт-Ухаа" спорт цогцолбор ашиглалтад 15 жи… 2026/01/13
Алдарт эхийн одонгийн мөнгө, насны хишигийн мөнгийг II сард олгоно 2026/01/13
​Үндсэн хуулийн 34 жилийн ойн онцлог нь ​"БРАЙЛЬ" үсэгт ҮНДСЭН ХУУЛЬ б… 2026/01/13
“Эрдэнэт үйлдвэр” Ил уурхайд осол болж нэг ажилтан амь насаа алджээ 2026/01/07
ҮНДСЭН ХУУЛЬД ХОЛБОГДОХ ГОЛ ГОЛ ҮЙЛ ЯВДЛУУД... 2026/01/07
​​ОЛОН УЛСЫН ТЭТГЭЛЭГ ХАЙХДАА SURYA.MN ПЛАТФОРМЫГ АШИГЛААРАЙ 2026/01/07
​"Бөмбөгтэй ирээдүй 2026" U12 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмц… 2026/01/07
Рио-2016 олимпын аварга, Японы жүдоч Машү Бейка Увс аймгийн хүүхдүүдэд… 57 минутын өмнө
2026 оноос БНСУ-ын тогтолцоонд орох өөрчлөлтүүд 5 цагийн өмнө
О.Уламсайханыг “Найз охиноо амиа хорлоход хүргэсэн“ гэх үндэслэлээр ш… 5 цагийн өмнө
Эдийн засагч Б.Даваадалай "Эрдэнэс Монгол" ХХК-д захирлын үүрэг гүйцэт… 6 цагийн өмнө
​Гаалийн Ерөнхий газрын даргаар Г.Энхтайванг томилжээ 6 цагийн өмнө
АТГ: Ч.Номинд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ 2026/01/02