​14 жилийн өмнө "ЭЛЭГ" шилжүүлэн суулгуулж П.Батчулуун эмчийн ачаар дахин амьдарсан

Admin
2025/03/28

"Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо" ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Манай эмч нар эрхтэн шилжүүлэх суулгах мэс заслыг маш сайн, өндөр түвшин хийдэг. Тэднийг яг хажуугаас нь харвал түргэн шуурхай цаг минуттай уралдаж байдаг. Мөн тоног төхөөрөмжийн хувьд маш сайн. Бид эмчээ аврах гээд гарын үсэг цуглуулж, гадуур хөөцөлдөж л байна. Донороо хүлээж буй олон хүнд өвчтөнүүд байдаг. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эрэлт жилээс жилд нэмэгдсэн. Монгол Улсын хувьд 2006 онд байнгын диализ эмчилгээ эхлэхэд 40 гаруйхан хүн байсан. 2020 онд энэ тоо 1200, 2025 онд 2980 болж өссөн. Эдгээрийн 695 нь бөөр хүлээх жагсаалтад, 400 гаруй хүн нь элэг хүлээх жагсаалтад байгаа. Энэ хэрээр эрхтэн шилжүүлэх мэс заслын эрэлт жилээс жилд нэмэгдэж байна. Сүүлийн 30 жилийн турш манай эмч нар энэхүү хагалгааг амжилттай хийж ирсэн талаар тэд мэдээлэлдээ дурьдлаа. 

Мөн иргэн Б.Мөнхжаргал" Би элэг шилжүүлэн суулгуулах мэс заслыг анх хийлгүүлсэн өвчтөний нэг. Одоогоос 14 жилийн өмнө элгээ солиулж байсан. Би охиныхоо элэгний 70 хувийг тайруулж авсан юм. П.Батчулуун эмчийн ачаар би дахин амьдарсан. Тэр хүн олон хүмүүсийн амь насыг аварсан. Ийм хүн шоронд байх ёсгүй. Донор болж, хүний амь аварсан талийгаачийн ар гэрийнхэнд нөхөн олговор өгөх хэрэгтэй. Тэгээд мөн хуулиа ч сайжруулах хэрэгтэй байна. Гэхдээ юуны өмнө П.Батчулуун эмчийг суллах хэрэгтэй. Бид тэр хүний өмнө өртэй тул, өмгөөлж хамгаалах ёстой" гэлээ. 

 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН ХУ… 2026/09/18
АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГААС ОЛДСОН ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ 2026/09/18
НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуу… 2026/09/17
Монгол банк: Инфляц буурч байна, Гэсэн ч эрсдэлийг харгалзан үзэж Бодл… 2026/09/17
Ө.Шижир: Төрийн өмчит компаниудаар дамжуулан улс төрийн үйл ажиллагаа … 2026/09/17
ЗГХХГ: Төрийн 29 байгууллагын 1800 эхлэлтэй 30 тусгай дугаар 8 нь ажил… 2026/09/17
Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөг… 2026/09/16
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалыг товч тойм 2026/09/10
Хуурамч долларын залилан үйлдсэн гадаадын 2 иргэнийг баривчилжээ 2026/09/09
Прокурорын байгууллага цалингаа арайхийж тавьж байгаа гэнэ үү? 2026/09/09
Харьд хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтг… 2026/09/09
Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрын шарилыг нүүлгэн шилжүүлэх аж… 2026/09/04
​БНСУ-д эмчлүүлэх Монголчуудын тоо 38.3 хувиар өсчээ 2026/09/04
​Ц.Магалжав: М.Бадарч дүүд олон удаагийн уулзалтаар “барилдах эрх хасс… 2026/09/04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/04
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/09/04
Монголбанк 2026 оны 8 дугаар сард 3,058.0 кг, оны эхнээс өссөн дүнгээр… 2026/09/01
МОНГОЛ БАНК: Хэрэглээний төлбөрийн мэдээлэл тухайн иргэний зээлжих зэр… 2026/08/28
Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлын шийдвэрийг танилцууллаа 2026/08/12
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл 2026/08/12
​Г.Дамдинням: 66 мянган тонн АИ-92 автобензин авах захиалга хийсэн 2026/08/03
“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/08/03
​Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр дараах асуудлыг х… 2026/08/03
​ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН Ү… 2026/08/03