Урантай холбох гэж олон зээр агнасан бичлэг ил болжээ

Admin
2025/04/04

Иргэн Б.Хөхөө уранаас болж зээр үхсэн болгохын тулд олноор нь төхөөрч буйг нотолсон баримт ил боллоо. Зөөвч-Овоогийн уурхайд холоос ачиж ирсэн цагаан зээрээ үйлдвэрийн хашааны гадна буулган төхөөрөөд гэдэс дотрыг нь гарган, ил задгай хаяж орхиж байгаа нь бичлэгээс шууд харагдаж байна.

Иргэн Б.Хөхөөгийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй тул тул цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ёстой үйлдэл. Байгаль орчныг хамгаалах болон Ан агнуур тухай хуулиар цагаан зээр агнахыг хориглодог, эрүүгийн ял шийтгэлтэй гэмт хэрэг юм.
Нэг цагаан зээр агнасан бол иргэнийг 3-5 сая, аж ахуйн нэгжийн 30-50 сая төгрөгөөр торгодог хуультай. Нэг цагаан зээрийг 3.3 сая төгрөгөөр тооцон нөхөн төлүүлдэг. Харин олон тоогоор агнасан бол хорих ял шийтгэлтэй эрүүгийн гэмт хэрэг. Хорио цээрийн дэг журам зөрчсөн үйлдлийг ч хуулиар хориглосон байдаг.
Иргэн Б.Хөхөөгийн энэ үйлдэл нь олон тооны зээр хөнөөснөөс гадна мал амьтнаас хүнд халддаг бруцеллёз, галзуу, бэтэг зэрэг амьтнаас хүн малд халддаг халдварт өвчний хорио цээр, санаа зорилго, зохион байгуулалттайгаар илтэд худал мэдээлэл тараах зэрэг олон төрлийн гэмт хэгийн шинжтэй байна.
Мал, зэрлэг амьтнаас хүнд халддаг халдварт өвчин түгээмэл тохиолддог. Зэрлэг ан амьтан, малын өвчин хорогдол чухам юунаас болсныг лайвын сэтгэгдлээр биш лабораторийн нарийвчилсан дүгнэлтээр тогтоодог.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ … 2026/10/29
Монголын Театрын музей 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэ төлбөр… 2026/10/28
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ 2026/10/28
Ногоон нуур орчмыг тохижуулж, “KHAN GARDEN” цэцэрлэгт хүрээлэн байгуул… 2026/10/28
Монгол төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна 2026/10/26
SEUNGRI “Шил атгасан ч хэнийг ч цохиогүй” 2026/10/26
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хи… 2026/10/26
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнх… 2026/10/26
Ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт гарчээ 2026/10/26
Цахилгааны үлдэгдэл төлбөргүй өрхүүдийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хам… 2026/10/26
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад … 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдар… 2026/10/23
ШАХМАЛ ТҮЛШИЙГ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД ШУУРХАЙ ХҮРГЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫ… 2026/10/23
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТЭЭВЭР, ЛОГ… 2026/10/22
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 2026/10/21
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13