Аялал жуулчлалын салбар энэ онд дэлхийн эдийн засагт $11.1 их наядын орлого оруулж, шинэ дээд амжилт тогтооно

Admin
3 цагийн өмнө

Судалгаагаар 2033 он гэхэд аялал жуулчлалын салбар 15.5 их наяд ам.доллароор хэмжигдэх тооцоолол гарсан байна.

Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс гаргасан тоо баримтаас үзвэл энэ онд болон ирэх 10 жилд аялал жуулчлалын салбарын өсөлт хөгжил дэлхий даяар шинэ дээд түвшинд хүрэх төлөвтэй байна. Энэхүү салбарын дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө сүүлийн жилүүдэд улам нэмэгдсээр байгаа юм. Тодруулбал: энэ онд аялал жуулчлалаас олох орлого түүхэн дээд цэгт буюу 11.1 их наяд ам.доллар хүрч, 2019 оны дээд үзүүлэлт болох 10 их наяд ам.долларыг давах нь тодорхой байгаа аж.

Түүнчлэн ирэх 10 жилд аялал жуулчлалын салбар 16 их наяд ам.доллароор хэмжигдэх салбар болох тооцоолол ч гарчээ. Ингэснээр дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 11.4 хувийг эзлэхээр байна.

Өнөөдрийн байдлаар 10 хүн тутмын нэг нь аялал жуулчлалтай холбоотой ажил хөдөлмөр эрхэлж байна. Харин 2034 он гэхэд энэ үзүүлэл нэмэгдэж,  дэлхий даяарх ажлын байрны 12.2 орчим хувийг аялал жуулчлал салбар эзлэхээр байгаа юм.

Энэхүү дүгнэлт нь Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс  пүрэв гарагт танилцуулсан "Дэлхийн эдийн засгийн нөлөөллийн судалгаа"-ны нэгээхэн хэсэг ажээ. Тус зөвлөл аялал жуулчлалын салбарын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг дэлхийн хэмжээнд нэмэгдүүлэхийн төлөө манлайлан ажилладаг. Харин зөвлөлийн мэргэжилтнүүдэд дээрх том тоонууд тийм ч гайхмаар зүйл биш байлаа. Учир нь аялал жуулчлалын салбарт өсөлт бий болох тооцоолол тус зөвлөлийн өмнөх таамгуудтай таарчээ. Ижил төстэй өөр нэгэн судалгаагаар ч 2033 он гэхэд аялал жуулчлалын салбар 15.5 их наяд ам.доллароор хэмжигдэх тооцоолол гарсан байна.

Нөгөөтэйгөөр Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн судалгаанаас харахад 2023 онд аялал жуулчлалын салбар БНХАУ, АНУ-ын тийм ч их оролцоогүйгээр сэргэж, шинэ дээд түвшинд хүрсэн гэх дүгнэлт хийж болохоор байна. Учир нь БНХАУ болон АНУ-д олон улсаас ирэх жуулчдын тоо цар тахлын өмнөх үетэй харьцуулахад цөөн хэвээр байсан юм. Харин дээрх хоёр улсын зах зээл удахгүй сэргэх төлөвтэй байгаагаас энэ онд аялал жуулчлалын салбарын орлого шинэ дээд цэгт хүрнэ гэсэн таамаг гарчээ.

Судалгаанд хамрагдсан 185 улсаас 142 нь энэ онд 2019 оны аялал жуулчлалын салбарын үзүүлэлтээ давуулах төлөвтэй байгаа аж. Мөн тэдгээр бүх улсын аялал жуулчлалын салбар өмнөх оны мөн үеэсээ өсөлттэй байх таамагтай байна. Энэ нь аялал жуулчлалын салбар дэлхийн хэмжээнд шинэ дээд түвшинд хүрч өсөхөөс гадна улс орнуудад мөн шинэ дээд үзүүлэлтүүд бүртгэгдэх боломжтойг харуулж байгаа юм.

“Аялал жуулчлал зүгээр ч нэг сэргээгүй, цойлж байна. Аялал жуулчлалын салбар маш хүчирхэг салбарт тооцогдох болсон” хэмээн Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн ажилтан өгүүлж байлаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр АН… 2026/02/27
Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн … 2026/02/27
Э.Батшугар: АН төрийн мэдээллийн Хур системээс мэдээлэл татаж Хувь хүн… 2026/02/25
Нийслэл энэ онд 600 тэрбумаас 1,2 их наяд төгрөгийн алдагдалтай ажилла… 2026/02/25
Улсын аварга Ч.Санжаадамба Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ 2026/02/17
​Валентины баяраар болсон зодоонд Б.Амарсайханы оролцоо байгаа эсэхийг… 2026/02/17
Үндэсний их баяр наадмыг МУГЖ, Бүжиг дэглээч Д.Баярбаатар найруулна 2026/02/17
АЙЛЧЛАЛ: “Монгол-Оросын бизнес форум” Москва хотноо боллоо 2026/02/12
ЖАЙКА: Тогтвортой аялал жуулчлалын бүс нутгаар Өмнөговь, Төв аймгуудыг… 2026/02/12
Санхүүгийн тайлангаа хоёр жил ирүүлээгүй улс төрийн намуудыг идэвхгүйд… 2026/02/12
Э.БАТШУГАР: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “… 2026/02/12
Ардчилсан Нам 2026 онд “Нээлттэй цэгцтэй” нам болох үйл хэргийг эхлүүл… 2026/02/11
АЙЛЧЛАЛ: Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн … 2026/02/11
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гарду… 2026/02/11
ОРОН НУТАГ: Төв аймаг 2026 онд 27 сумаа холбосон КАМЕРЫН хяналтын сист… 2026/02/11
Ерөнхий сайд Г.Занданшатар: 10 хилийн боомтод хилийн зурвас дагуу газа… 2026/02/11
Алдарт дуучин Жастин Бибер, Хэйли Бибер нар салах уу? 2026/02/11
Эх дагина Дондогдулам хатны сувдан унжлага бүхий үнэт чулуун гоёл 2026/02/05
Л.Гантөмөр: Буруу ойлголт төрүүлсэндээ хүлцэл өчье 2026/02/05
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Иргэд анх удаа орон сууц худалдан авах, бар… 2026/02/05
Хангайн бүсийн иргэд "ЧӨЛӨӨЛЬЕ" санаачилгыг дэмжиж байна... 2026/02/05
Иргэн С.Шаарийбуу Малайзын дээд шүүхэд хандана 2026/02/05
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан цагаан сарын дараа СУЛЛАГДАНА 2026/02/05
ДҮТ-ийн Ерөнхий Диспетчер Б.Баатар: Өнөө оройноос ДСЦ-4 ийн дахин нэг … 2026/01/26
Х.МӨНХЖИН: АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ ДАРГА НАР УЛИРАН ТОМИЛОГДДОГ БАЙДАЛД ЦЭ… 2026/01/26