​​ОЛОН УЛСЫН ТЭТГЭЛЭГ ХАЙХДАА SURYA.MN ПЛАТФОРМЫГ АШИГЛААРАЙ

Admin
2026/01/07

SURYA.MN платформ нь мэргэжил сонголт, хэлний түвшин тодорхойлох, дэлхийн шилдэг сургуулиудын мэдээлэл, олон улсын тэтгэлэг зэрэг боловсролын салбартай холбоотой бүх мэдээллүүдийг нэгтгэсэн гэдгээрээ онцлогтой юм. 

Ерөнхий боловсролын 10-12 дугаар ангийн сурагчдад зориулсан цогц боловсролын платформ болох Surya.mn өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Энэхүү платформ нь залуучуудад мэргэжлээ зөв сонгох, хэлний түвшнээ тодорхойлох, дэлхийн шилдэг их сургуулиудын мэдээлэлтэй танилцах, олон улсын тэтгэлгийн боломжуудыг нэг дороос хайж олох боломжийг олгож байна.

Surya.mn нь ахлах ангийн сурагчдад олон улсын тэтгэлгийн боломжийг хүргэх зорилготой боловсролын платформ юм. Мэргэжил сонголт, хэлний түвшин тодорхойлох, дэлхийн шилдэг сургуулиудын мэдээлэл, тэтгэлэг хайх зэрэг үйлчилгээг нэг дор хүргэж байна. "Тэтгэлэгтэй суръя" уриатайгаар Монгол залуучуудын боловсролын мөрөөдлийг дэмжин ажиллаж байна.

Яагаад Surya.mn хэрэгтэй вэ?

Жил бүр олон мянган Монгол сурагчид гадаадад суралцах хүсэлтэй боловч мэдээлэл дутмаг хаанаас эхлэхээ мэдэхгүй байдаг. Боловсролын зээлийн сангийн мэдээллээр Монгол Улсын Засгийн газар жил бүр 500 хүртэл оюутанд Ерөнхийлөгчийн тэтгэлэг, магистр докторын түвшинд Засгийн газрын тэтгэлэг олгодог ч энэ боломжийн талаар олон сурагч мэддэггүй байна.

Surya.mn нь энэ асуудлыг шийдэх зорилгоор бүтээгдсэн бөгөөд одоогоор 24 орны 66 тэтгэлэг, 12 их сургуулийн дэлгэрэнгүй мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Мэргэжил сонголтын ухаалаг систем

Судалгаагаар дэлхийн хэмжээнд оюутнуудын 70 хүртэл хувь нь их сургуулийн эхний жилүүдэд мэргэжлээ сольдог байна. Энэ нь цаг хугацаа, мөнгө, боломжийн алдагдал юм. Surya.mn-ийн мэргэжил сонголтын систем нь сурагчдад өөрийн сонирхол, чадвар, хүсэл мөрөөдөлд тохирсон мэргэжлийг олоход туслана.

Платформ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалд суурилсан асуулгын тусламжтайгаар сурагчийн хувийн онцлог, давуу талыг тодорхойлж, тохирох мэргэжлийн чиглэлүүдийг санал болгодог. Үр дүнд тухайн мэргэжлээр суралцах боломжтой сургуулиуд, шаардагдах хэлний түвшин, тэтгэлгийн боломжууд зэргийг хамтад нь харуулдаг нь онцлог юм.

Хэлний түвшин тодорхойлох шалгалт

Гадаадад суралцахад хэлний шалгалт зайлшгүй шаардлагатай. Ихэнх их сургууль IELTS 6.0-7.0, TOEFL 80-100 оноо шаарддаг. Гэвч олон сурагч өөрийн одоогийн түвшнээ мэдэхгүй, хэдэн сар бэлдэх хэрэгтэйгээ төсөөлж чаддаггүй.

Surya.mn-ийн хэлний тест нь сурагчдад өөрийн англи хэлний түвшнийг хурдан бөгөөд үнэн зөв тодорхойлох боломж олгоно. Шалгалт нь бодит IELTS, TOEFL шалгалтын форматтай төстэй бөгөөд Grammar, Vocabulary, Reading, Listening зэрэг хэсгүүдийг хамарна. Үр дүнд сурагч өөрийн сул талаа мэдэж, хувийн сайжруулах төлөвлөгөө гаргах боломжтой болно.

Дэлхийн шилдэг сургуулиудын мэдээлэл

Платформ дээр Harvard, Stanford, MIT зэрэг дэлхийн шилдэг их сургуулиудын дэлгэрэнгүй мэдээлэл байршсан. Сурагчид сургуулийн байршил, элсэлтийн шаардлага, сургалтын төлбөр, тэтгэлгийн боломж, амьдралын зардал зэрэг мэдээллийг нэг дороос авах боломжтой. Мөн Times Higher Education, QS World University Rankings зэрэг олон улсын зэрэглэлийн мэдээллийг тогтмол шинэчилж байна.

Олон улсын тэтгэлэг хайх

Surya.mn нь Fulbright, DAAD, Chevening зэрэг дэлхийд танигдсан тэтгэлгүүдээс эхлээд улс орон бүрийн Засгийн газрын тэтгэлэг хүртэл өргөн хүрээний мэдээллийг нэгтгэсэн. Одоогоор 24 орны 66 тэтгэлгийн мэдээлэл байршсан бөгөөд энэ тоо байнга нэмэгдэж байна.

Сурагчид улс, мэргэжлийн чиглэл, боловсролын түвшин, тэтгэлгийн хэмжээ зэргээр шүүлт хийж өөрт тохирох тэтгэлгийг хялбархан олох боломжтой. Тэтгэлэг бүрийн хувьд шаардлага, хугацаа, бүрдүүлэх материал, өргөдөл гаргах алхмууд дэлгэрэнгүй тайлбарласан байдаг.

Хүртээмжтэй үнийн бодлого

Surya.mn нь Монгол гэр бүлүүдэд хүртээмжтэй үнийн бодлого баримталж байна. 10-11-12 дугаар ангийн сурагчдад зориулсан 29900 сард жилд 99000 төгрөгөөр төлж ашиглах боломжтой. Эдгээр багцад портфолио үүсгэх, зорилго тогтоох, өргөдөл илгээхийн өмнөх бэлтгэл хангах, Мэргэжил сонголт, хэлний түвшин тодорхойлох, дэлхийн шилдэг сургуулиудын мэдээлэл, олон улсын тэтгэлэг хайх бүх боломжийг олгосон үйлчилгээнүүд багтсан.

Ирээдүйн төлөвлөгөө

Surya.mn нь ойрын хугацаанд тэтгэлгийн мэдээллийн санг 100 гаруй болгож өргөжүүлэх, гар утасны аппликейшн гаргах, ахлах сургуулиудтай хамтран ажиллах, амжилттай тэтгэлэг авсан оюутнуудын туршлагыг хуваалцах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн IELTS, TOEFL бэлтгэл сургалт, эссэ бичих зөвлөгөө, виз мэдүүлгийн туслалцаа зэрэг нэмэлт үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх юм.

Одоо эхлээрэй

Гадаадад тэтгэлэгтэй суралцах хүсэлтэй 10-12 дугаар ангийн сурагчид болон тэдний эцэг эхчүүдийг surya.mn хаягаар зочилж, бүртгүүлэхийг урьж байна. Мэргэжил сонголтын товч тест болон хэлний түвшин тодорхойлох шалгалтыг туршиж үзээрэй.

ХОЛБОО БАРИХ МЭДЭЭЛЭЛ

Вэбсайт: https://surya.mn

Имэйл: info@surya.mn



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ … Өчигдөр
ТӨВ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГ… Өчигдөр
СУРАГЧДАД ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Өчигдөр
​"Гоожингийн өндөр"-ийг 1.4 тэрбум төгрөгөөр сэргээн засварлана Өчигдөр
Сэтгүүлч Э.Дагиймаа Соёлын гавьяат цолоор шагнуулна Өчигдөр
Төв банкны хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэж, санхүүгийн бие даасан б… 2026/11/17
​Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй 2026/11/17
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Би ажлаа хүлээлгэж өгөөд жирийн и… 2026/11/17
​Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө  2026/11/17
СЭТГҮҮЛЧ Б.ДАВААХҮҮГИЙН ЦАГДАН ХОРИХ АРГА ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨХ ЭСЭХИЙГ БААС… 2026/11/17
УР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ МАЛЧДЫН ХҮНИЙ ЭРХЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙГААГ СУДАЛ… 2026/11/17
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх… 2026/11/03
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ … 2026/10/29
Монголын Театрын музей 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэ төлбөр… 2026/10/28
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ 2026/10/28
Ногоон нуур орчмыг тохижуулж, “KHAN GARDEN” цэцэрлэгт хүрээлэн байгуул… 2026/10/28
Монгол төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна 10 цагийн өмнө
SEUNGRI “Шил атгасан ч хэнийг ч цохиогүй” 14 цагийн өмнө
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хи… 14 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнх… 15 цагийн өмнө
Ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт гарчээ 17 цагийн өмнө
Цахилгааны үлдэгдэл төлбөргүй өрхүүдийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хам… 18 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад … 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдар… 2026/10/23