Ардчилсан Үндсэн хуулийн 34 жилийн ойд зориулж Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

Admin
2026/01/13

УИХ-ын дарга Н.Учрал: Эх орныхоо өнцөг булан бүр, дэлхий даяар тархан суугаа, эрх чөлөөт Монгол Улсын иргэн танд "Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр"-ийн баярын баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлд тунхаглан заасан иргэний баталгаатай эдлэх 18 үндсэн эрх, эрх чөлөөг сахин хамгаалах нь ард түмний эрхэм дээд шийдвэр, сонголтоор бүрэлдсэн УИХ-ын эн тэргүүний үүрэг.

Монгол бол гурван иргэн тутмын хоёр нь хүүхэд, залуу хүн байдаг эрч хүч, итгэл, ирээдүй дүүрэн үндэстэн.

Хүүхдийн эрхийг хамгаалахгүйгээр хүний эрхийг хамгаалах тухай хөндөх боломжгүй.

Та бидний ажил, мэргэжил, амьдран суугаа газар нутаг, хувийн сонирхол хоорондоо өөр боловч үр хүүхдүүдээ эсэн энх, эрүүл саруул, ээлтэй аюулгүй орчинд өсгөн торниулах, эрдэм боловсролтой, дэлхийн Монгол хүн болгож, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэх хүсэл сонирхол нэгэн цул ээжүүд аавууд билээ.

Улсын Их Хурал 2026 оныг хүүхдийн эрхийг хуульчлан хамгаалах, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавихад онцгойлон анхаарах жил болгоно.

Хүүхдийн төлөө “За” гэж хоосон хэлэх биш хүүхдийн төлөө заавал хийх жил болгоно.

УИХ-ын Хаврын чуулганаар хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалах зорилгоор Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эн тэргүүнд хэлэлцэн батална.

Хүүхдийн дээд эрх, ашиг сонирхлыг хангахын тулд нөхцөл байдлыг тал бүрээс, бүрэн, бодитой тогтоох зорилгоор шүүгч нотлох зарчмыг хэрэгжүүлдэг хуультай болно.

Учир нь улсын эрх бол иргэний эрх. Хүний эрх бол Таны эрх юм.

УИХ-ын даргын хувьд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж зөрчсөн, хааж боосон хууль, журмын хүлээс, хүнд суртлын гох дэгээг тайлах "Чөлөөлье" санаачилга боловсруулан дэвшүүлж, төрийн бодлогын түвшинд бодит ажил хэрэг болгож эхэлсэн.

Зөвшөөрөл нэртэй хориглолт, авлигын хөрс тэжээл болсон хүнд суртлын чөдөр тушаанаас хүний хийж бүтээх хүсэл мөрөөдөл, эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэх замыг элдэв саад тээгээс чөлөөлөх болно.

Иргэн, компани, хуулийн этгээд “хориглоогүй л бол шууд зөвшөөрөгдөж”, бизнесийн 30 гаруй төрлийн үйл ажиллагааг төрийн шийдвэрийг хүлээлгүйгээр шууд мэдэгдээд эхлэх эрхийг хуульчлан нээх болно.

Ард түмний өөрсдөө сонгон байгуулсан ардчилсан төрийн үндсэн үүрэг нь хүний эрх чөлөөг хязгаарлахад биш хамгаалахад оршдог.

Энэ бол Үндсэн хуулийн амин сүнс билээ.

“Чөлөөлье” санаачилга бол иргэнээ төрөөс хамгаалахын төлөөх бодитой алхам, иргэн өөрийнхөө хувь заяаг сонгон бүтээх өргөн боломжийг нээхийн төлөөх улс төрийн хүсэл зоригоос эх үүдэлтэй юм.

Үндсэн хууль бол зөвхөн засаг төрийн баримт бичиг биш.

Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монголын үр хүүхэд, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм.

Энхрий үрс минь инээж байг!

Эрх чөлөөний наран иргэн бүхийг алагчлалгүй ивээх болтугай!


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрын шарилыг нүүлгэн шилжүүлэх аж… 2026/09/04
​БНСУ-д эмчлүүлэх Монголчуудын тоо 38.3 хувиар өсчээ 2026/09/04
​Ц.Магалжав: М.Бадарч дүүд олон удаагийн уулзалтаар “барилдах эрх хасс… 2026/09/04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/04
Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлын шийдвэрийг танилцууллаа 2026/08/12
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл 2026/08/12
​Г.Дамдинням: 66 мянган тонн АИ-92 автобензин авах захиалга хийсэн 2026/08/03
“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/08/03
​Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр дараах асуудлыг х… 2026/08/03
​ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН Ү… 2026/08/03
"Хотхоны бага сургууль" төслийг хэрэгжүүлнэ 2026/07/30
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүллээ 2026/07/30
"WOLF TOTEM | World Premiere" тоглолтын Chill Zone тасалбар бүрэн дуус… 2026/07/30
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна 2026/07/30
Байлдан дагуулсан 10 жилээ дүгнэж, дараагийн 10 жилийг эхлүүлэх “WOLF … 2026/07/28
ТӨВ АЙМАГТ ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ БОЛОН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ Т… 2026/07/28
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээл… 5 цагийн өмнө
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна 2026/06/22
Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/06/22
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын тө… 2026/06/22
​Эрдэнэс таван толгойн IPO гаргах бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ 2026/06/22
​Мопед, скүүтерийн үйлчилгээг түр зогсоохоос өөр аргагүй байдалд хүрчэ… 2026/06/19
​МСНЭ-ийн 19 дүгээр их хурал 2026.06.21-нд болно 2026/06/18
​“Цахим Баянгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 2026/06/17
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХУУЧНЫ УГСАРМАЛ ОРОН СУУЦНУУДЫГ ДУЛААЛАХ АЖИЛ ҮЕ ШАТТА… 2026/06/11