Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн энэ оны нэгдүгээр сарын олголтын хуваарийг дагуу Алдарт эхийн одонгийн мөнгө болон ахмад настнуудад олгодог "Насны хишиг"-ийг ирэх хоёрдугаар сард олгоно. Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж , амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг хөнгөлөлт зэргийг нэгдүгээр сарын 25-27-нд олгох юм байна.