Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нийлүүлэлтийн талаар дэд сайд Б.Энхтүвшин "Өнөөдрийн байдлаар 12-р сард нийлүүлэх ёстой АИ-92 бензиний 75835 тонн нь ороод ирсэн. 8 мянган тонн АИ-92 дутуу байгаагийн 4-5 мянган тонн замдаа явж байна.
Нэгдүээр сард нийлүүлэх шатахууны захиалгаа өгч 140 мянган тонн АИ-92, 150 орчим мянган тонн дизель түлш оруулж ирэхээр баталгаажуулсан гэлээ.
Мөн сайны хажуугаар саар гэгчээр хөдөө орон нутагт "шаг"-ийн шатахуун борлуулж байгаа талаар мэдээлэл ирж байна. Тиймээс энэ тухай мэдээллийг бидэнд хүргүүлээрэй гэсэн юм.