“1072 хувьцаа“ нээлттэй өдөрлөг Дархан-Уул аймгийн Залуучуудын театрт болж байна

Admin
1 цагийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаатай холбоотой мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээг иргэдэд нэг дор хүргэх “1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг өнөөдөр Дархан-Уул аймгийн Залуучууд театрт болж байна.

Өдөрлөгийн үеэр иргэд 1072 хувьцаа болон ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө авахаас гадна үнэт цаасны данс нээлгэх зэрэг үйлчилгээг нэг дор авах боломжтой.

Тус өдөрлөгт “Эрдэнэс Тавантолгой” ХК, Санхүүгийн зохицуулах хороо, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын нотариатын танхимын Дархан-Уул аймаг дахь салбар болон үнэт цаасны компаниуд оролцож байна.

Эдгээр байгууллагын мэргэжилтнүүд иргэдэд хувьцаа өвлүүлэхэд бүрдүүлэх материал, ногдол ашигтай холбоотой мэдээлэл, үнэт цаасны данс нээлгэх болон 1072 хувьцаатай холбоотой бусад асуудлаар зөвлөгөө өгч, шаардлагатай үйлчилгээг газар дээр нь үзүүлж байгаа юм.

“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг өнөөдөр 20:00 цаг хүртэл Дархан-Уул аймгийн Залуучууд театрт үргэлжилнэ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Зөөврийн цэнэглэгч шатсаны улмаас Lufthansa компанийн онгоц ослын буул… 51 минутын өмнө
“1072 хувьцаа“ нээлттэй өдөрлөг Дархан-Уул аймгийн Залуучуудын театрт … 1 цагийн өмнө
ЯПОН УЛСЫН САНСАР СУДЛАЛЫН АГЕНТЛАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА 2 цагийн өмнө
“18 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕД, СУРРОН УНАХГҮЙ БАЙХ ХУУЛЬ ЭЦЭС… 2 цагийн өмнө
МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙН ҮЗМЭРИЙН ДЭЭЖСЭЭС 2026/09/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа 2026/09/24
Хотын албан татварыг 1% болгон бууруулахаар​ Д.Ихбаяр, Б.Пүрэвдагва на… 2026/09/23
“E-Mongolia”-аас 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод цахим Апостиль гэ… 2026/09/23
ЭМЭГТЭЙ ЭНХИЙГ САХИУЛАГЧИЙНХАА ТООГ 15 ХУВЬД ХҮРГЭСЭН ЦӨӨХӨН ОРНЫ НЭГ … 2026/09/23
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд 6 тэрбум төгрөгийг албадан гаргу… 2026/09/23
МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ 2026/09/22
ЭХЗХ-ны даргыг шинээр томиллоо 2026/09/22
Төв аймагт урлагийн салбарынхны бэсрэг наадам боллоо 2026/09/22
НИЙСЛЭЛИЙН 2027 ОНЫ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА 2026/09/22
ЗӨВШӨӨРЛИЙН ТОГТОЛЦООНД ОРСОН ОНЦЛОХ 10 ӨӨРЧЛӨЛТ 2026/09/22
ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН ХУ… 2026/09/18
АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГААС ОЛДСОН ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ 2026/09/18
НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуу… 2026/09/17
Монгол банк: Инфляц буурч байна, Гэсэн ч эрсдэлийг харгалзан үзэж Бодл… 2026/09/17
Ө.Шижир: Төрийн өмчит компаниудаар дамжуулан улс төрийн үйл ажиллагаа … 2026/09/17
ЗГХХГ: Төрийн 29 байгууллагын 1800 эхлэлтэй 30 тусгай дугаар 8 нь ажил… 2026/09/17
Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөг… 2026/09/16
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалыг товч тойм 2026/09/10
Хуурамч долларын залилан үйлдсэн гадаадын 2 иргэнийг баривчилжээ 2026/09/09