Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 75 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг нь төлбөрийн чадваргүйн улмаас санхүүгийн эрсдэлд орсон болон татан буугдсан банканд байршиж байсан тусгай зориулалтын сан, төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох ажлыг шуурхай зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна.
Банкны төлбөр барагдуулах газраас энэ хүрээнд төрийн байгууллагын нэхэмжлэлтэй гүйцэтгэх баримт бичгүүдэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлэн зохион байгуулж, иргэн, хуулийн этгээдээс төлбөрийг албадан гаргуулан холбогдох сан, төсөвт төвлөрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд 2026 оны 9 дүгээр сарын байдлаар иргэн, хуулийн этгээдээс нийт 6,013,239,042 төгрөгийг албадан гаргуулж, холбогдох сангуудад шилжүүлээд байна.
Үүнд:
Татварт 368,338,214 төгрөг;
Нийгмийн даатгалын санд 3,890,900,828 төгрөг;
Эрүүл мэндийн даатгалын санд 1,754,000,000 төгрөг тус тус төвлөрүүлээд байна.
Цаашид төрийн байгууллагын нэхэмжлэлтэй гүйцэтгэх баримт бичгийн биелэлтийг хангах, төрд учирсан хохирлыг барагдуулах, төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдээс төлбөрийг шуурхай гаргуулах чиглэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн эрчимжүүлж ажиллана