ЯПОН УЛСЫН САНСАР СУДЛАЛЫН АГЕНТЛАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Admin
2 цагийн өмнө

Япон улсын Сансар судлалын агентлаг (JAXA)-аас 2015 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд геодезийн хэмжилт, зураглалын ажилд ашиглах зориулалт бүхий навигацийн хиймэл дагуулын (GNSS) суурин станцын олон сувгийн мэдээ хүлээн авагчийг Завхан аймагт суурилууллаа.

Япон улсын Сансар судлалын агентлагын төлөөлөгч Камэй Нобуаки нь 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 25-ны өдрүүдэд Завхан аймгийн Улиастай хотод байрлах ZAV1 байнгын ажиллагаатай станцын хүлээн авагчийг сольж суурилууллаа.

Ингэснээр TrimbleR8 хүлээн авагч зөвхөн GPS, GLONASS хиймэл дагуулын өгөгдлийг 440 сувгаар хүлээн авах боломжтой байсан бол шинээр суурилуулсан JAVAD DELTA-3S хүлээн авагч нь 874 сувгаар GPS, GLONASS, Galileo, QZSS, BeiDou, NavIC хиймэл дагуулын мэдээг хүлээн авахаас гадна L6 тусгай дохиог авах боломжтой боллоо. 

ZAV1 байнгын ажиллагаатай станцын өгөгдлийг Япон улсын Сансар судлалын агентлаг нь QZSS хиймэл дагуулуудын тойрог зам, цагийн нарийвчлалыг сайжруулах судалгаанд ашиглана.

ГЗБГЗЗЕГ-ын дарга А.Энхманлай нь Японы талын төлөөлөгч Камэй Нобуаки-г хүлээн авч уулзан, цаашид Япон улсын Сансар судлалын агентлаг (JAXA)-тай дараах чиглэлээр хамтран ажиллах, Санамж бичиг байгуулах талаар санал солилцож, урьдчилсан тохиролцоонд хүрлээ. 

Үүнд:

  •  Завхан аймгийн GNSS-ийн станцыг олон улсын IGS хиймэл дагуултай холбох;
  • GNSS-ийн байнгын ажиллагаатай станц байгуулах, тоног төхөөрөмж шинэчлэх;
  • GNSS-тэй холбоотой судлаачид, инженерүүд, геодезийн хэмжилт, зураглалын хувийн компаниудын албан хаагчдыг оролцуулан MALIB програм хангамжийн сургалт, семинар зохион байгуулах;
  • Япон улсын Сансар судлалын агентлагаас зохион байгуулдаг “Multi-GNSS Asia” олон улсын 17 дахь удаагийн хуралд оролцох;
  • Интернет холболтгүйгээр хиймэл дагуулаас өндөр нарийвчлалтай байршил тогтоох боломжийг олгодог MADOCA-PPP үйлчилгээг холбох, MONPOS системийн өгөгдлийг MALIB програм хангамжаар боловсруулах










0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Зөөврийн цэнэглэгч шатсаны улмаас Lufthansa компанийн онгоц ослын буул… 54 минутын өмнө
“1072 хувьцаа“ нээлттэй өдөрлөг Дархан-Уул аймгийн Залуучуудын театрт … 1 цагийн өмнө
ЯПОН УЛСЫН САНСАР СУДЛАЛЫН АГЕНТЛАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА 2 цагийн өмнө
“18 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕД, СУРРОН УНАХГҮЙ БАЙХ ХУУЛЬ ЭЦЭС… 2 цагийн өмнө
МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙН ҮЗМЭРИЙН ДЭЭЖСЭЭС 2026/09/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа 2026/09/24
Хотын албан татварыг 1% болгон бууруулахаар​ Д.Ихбаяр, Б.Пүрэвдагва на… 2026/09/23
“E-Mongolia”-аас 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод цахим Апостиль гэ… 2026/09/23
ЭМЭГТЭЙ ЭНХИЙГ САХИУЛАГЧИЙНХАА ТООГ 15 ХУВЬД ХҮРГЭСЭН ЦӨӨХӨН ОРНЫ НЭГ … 2026/09/23
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд 6 тэрбум төгрөгийг албадан гаргу… 2026/09/23
МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ 2026/09/22
ЭХЗХ-ны даргыг шинээр томиллоо 2026/09/22
Төв аймагт урлагийн салбарынхны бэсрэг наадам боллоо 2026/09/22
НИЙСЛЭЛИЙН 2027 ОНЫ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА 2026/09/22
ЗӨВШӨӨРЛИЙН ТОГТОЛЦООНД ОРСОН ОНЦЛОХ 10 ӨӨРЧЛӨЛТ 2026/09/22
ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН ХУ… 2026/09/18
АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГААС ОЛДСОН ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ 2026/09/18
НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуу… 2026/09/17
Монгол банк: Инфляц буурч байна, Гэсэн ч эрсдэлийг харгалзан үзэж Бодл… 2026/09/17
Ө.Шижир: Төрийн өмчит компаниудаар дамжуулан улс төрийн үйл ажиллагаа … 2026/09/17
ЗГХХГ: Төрийн 29 байгууллагын 1800 эхлэлтэй 30 тусгай дугаар 8 нь ажил… 2026/09/17
Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөг… 2026/09/16
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалыг товч тойм 2026/09/10
Хуурамч долларын залилан үйлдсэн гадаадын 2 иргэнийг баривчилжээ 2026/09/09