НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Admin
2026/09/17

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар санал солилцон, бүлгийн байр сууриа нэгтгэлээ.

Хуралдааны эхэнд “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” асуудлыг хэлэлцэж, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгцээ, ач холбогдол, хэрэгжилт, төсөв санхүүжилт болон хүлээгдэж буй үр дүнгийн талаар санал солилцлоо. Энэ хүрээнд нийслэлийн хүнсний хангамж, тэр дундаа хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр 2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар НИТХ-ын төлөөлөгч Г.Батбаяр тодрууллаа. Үүнд, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-тай хамтран дөрвөн улирлын хүлэмж байгуулах ажлыг 2019 оноос үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа гэх тайлбарыг холбогдох албаныхан өгөв.

Төлөөлөгчид нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр тогтвортой хангах асуудалд бодлогын түвшинд анхаарч, хүнсний үйлдвэрлэл, хангамжийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээг харилцан уялдуулах шаардлагатайг онцоллоо. Энэ хүрээнд нийслэлийн хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Агро-Сити” эдийн засгийн тусгай бүсийн үйл ажиллагааг бусад холбогдох төсөл, хөтөлбөртэй уялдуулан, нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх хэрэгтэйг сануулав.

Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх бодлого нь нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангахаас гадна ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сурч, хүмүүжиж буй хүүхдүүдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.

Мөн нийслэлийн бүтээн байгуулалт, хотын хөгжлийн хүрээнд хэрэгжүүлж буй зарим ажлын талаар тодруулга хийв. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа “Сэлбэ хот”-ын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд төлөвлөлтөд орсон хэсэгт үлдсэн айлуудын газрыг чөлөөлөх ажил 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан эсэх, Чингэлтэй дүүргийн эмнэлгийн барилгын тоног төхөөрөмжийн хангалт, суурилуулалтын ажил ямар шатанд байгаа талаар тодруулсан юм.

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудалд анхаарч, энэ чиглэлээр нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй бодит ажил, арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл авах шаардлагатайг төлөөлөгчид хэлэв.

Харин төлөөлөгч Ж.Энхжаргалан нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөнд тусгагдсан зарим арга хэмжээний зорилго, хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүн тодорхой бус байгаад анхаарч, төлөвлөсөн ажлыг хэрэгцээ, ач холбогдол, үр өгөөжид үндэслэн дахин нягталж, эрэмбэлэх хэрэгтэй гэв. Мөн хойшлуулах, үе шаттай хэрэгжүүлэх, төсөв санхүүжилтийг бууруулах боломжтой ажлуудыг дахин нягталж, төлөвлөгөөг илүү бодитой, хэрэгжихүйц байдлаар боловсруулах шаардлагатайг хэлэв.

НИТХ дахь Монгол Ардын Намын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө болон ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцэх бусад асуудлыг хэлэлцэн, холбогдох санал, байр сууриа нэгтгэж, маргааш /2026.09.18/ хуралдах НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Төв банкны хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэж, санхүүгийн бие даасан б… 2026/11/17
​Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй 2026/11/17
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Би ажлаа хүлээлгэж өгөөд жирийн и… 2026/11/17
​Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө  2026/11/17
СЭТГҮҮЛЧ Б.ДАВААХҮҮГИЙН ЦАГДАН ХОРИХ АРГА ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨХ ЭСЭХИЙГ БААС… 2026/11/17
УР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ МАЛЧДЫН ХҮНИЙ ЭРХЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙГААГ СУДАЛ… 2026/11/17
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх… 2026/11/03
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ … 2026/10/29
Монголын Театрын музей 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэ төлбөр… 2026/10/28
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ 2026/10/28
Ногоон нуур орчмыг тохижуулж, “KHAN GARDEN” цэцэрлэгт хүрээлэн байгуул… 2026/10/28
Монгол төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна 2026/10/26
SEUNGRI “Шил атгасан ч хэнийг ч цохиогүй” 2026/10/26
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хи… 2026/10/26
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнх… 2026/10/26
Ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт гарчээ 2026/10/26
Цахилгааны үлдэгдэл төлбөргүй өрхүүдийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хам… 2026/10/26
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад … 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдар… 2026/10/23
ШАХМАЛ ТҮЛШИЙГ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД ШУУРХАЙ ХҮРГЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫ… 2026/10/23
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТЭЭВЭР, ЛОГ… 13 цагийн өмнө
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… Өчигдөр
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19